loader
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн байранд гарсан гал түймрийн улмаас нэг иргэн амиа алдсан байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн байранд гарсан гал түймрийн улмаас нэг иргэн амиа алдсан байна

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатсаны улмаас иргэн Э /54 настай, эрэгтэй/ гал түймэрт өртөж нас барсан байна.

Гал гарсан талаарх дуудлага мэдээлэл арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 00:35 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 22 айлын нийтийн байранд иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.

Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна. Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ГХЯ: Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хэргийг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн

/2022.10.16/ БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч солонгос эрэгтэй эхнэртэйгээ нийлж зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Улмаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамн

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад гал гарчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “ЭДЦС ТӨХК”-ийн зуухын цехийн I зууханд гал гарчээ. Энэ тухай дуудлага хоёрдугаар сарын 9-ний 00:24 цагт Онцгой байдлын газарт и

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД АРХАНГАЙ АЙМАГТ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Архангай аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Уулзалтын модерат