loader
"Юнител" группийн гүйцэтгэх захирлаар Д.Жамъяншарав томилогдлоо

"Юнител" группийн гүйцэтгэх захирлаар Д.Жамъяншарав томилогдлоо

Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Юнител группийн гүйцэтгэх захирлаар Д.Жамъяншарав 2022 оны 11 сараас эхлэн томилогдон ажиллаж байна.

Д.Жамъяншарав гүйцэтгэх захирал нь бизнес хөгжүүлэлт, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн арвин туршлагатай удирдагч юм. Ажлын гараагаа 2003 онд MCS electronics ХХК-д санхүүгийн шинжээч албан тушаалаас эхлэн, санхүү хариуцсан дэд захирал хүртэл дэвшин ажилласан бол 2010 оноос хойш тасралтгүй 13 жил Юнител группт санхүү хариуцсан дэд захирал, Бизнес хөгжил, төлөвлөлт хариуцсан дэд захирал хэмээх хариуцлагатай албан тушаалуудыг хашсан билээ.

Шинэ гүйцэтгэх захирлын ур чадвар, алсын хараа Юнител группийг дараагийн түвшинд хүргэх гол түлхэц болж, мэдээллийн технологид суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, технологийн дэвшлээр дамжуулан Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж бүр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах өргөн боломжийг бий болгоно гэдэгт итгэж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.Хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг дэмжи

Улаанбаатарт 26 хэм дулаан, бороо орохгүй

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна.2022 оны 08-р сарын 11-ни

Аялах сонирхолтой иргэд, жуулчдад анхааруулан сэрэмжлүүлэв

Гадаад, дотоодод аялах сонирхолтой иргэд, жуулчид, аяллын хүсэлт гаргасан мэргэжлийн бус компанид хандан үйлчлүүлснээр эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлд орох тохиолдлууд гарах болсныг анхааруулж