loader
Селин Дион маш ховор мэдрэлийн эмгэгийн улмаас дуулж чадахгүй болсноо зарлажээ

Селин Дион маш ховор мэдрэлийн эмгэгийн улмаас дуулж чадахгүй болсноо зарлажээ

Дэлхийн поп оддын нэг Селин Дион маш ховор тохиолддог мэдрэлийн эмгэгийн улмаас ирэх оны эхээр төлөвлөгдсөн байсан Европын аялан тоглолтоо хойшлуулж байгааг өчигдөр зарлажээ.

Тэрбээр англи, франц хэлээр хийсэн 5 минутын урттай мэдэгдлийг Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна.

“Саяхан надад “stiff-person syndrome” гэгддэг саяд нэг тохиолддог маш ховор мэдрэлийн эмгэг илэрсэн юм” гэж Дион мэдэгдэлдээ хэлжээ.

Ингэснээр бүх биеийн булчин агшин чангардаг тул дуулахаас гадна алхаж гишгэх хүртэл боломжгүй болсон юм байна.

“Үүний улмаас хоёрдугаар сард эхлэх байсан Европын аялан тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүй болсныг дуулгахад харамсалтай байна” гэж Канадын поп дива мэдэгджээ.

Селин Дион эрүүл мэндийн асуудалтай болсон нь энэ оны эхээр ээлжит тоглолтоо цуцлахад анх тодорхой болж байв. Өнгөрсөн хугацаанд уйгагүй эмчлүүлж, хүүхдүүдээрээ асруулж байсан ч бие нь сайжраагүйг тэр хүлээн зөвшөөрсөн байна.

Дион 1990-ээд оны үед “My Heart Will Go On”, “The Power of Love” зэрэг хит дуунуудаараа анх дэлхий дахинд алдаршиж байсан юм.

“Stiff-person syndrome” нь 30-60 насны хүмүүст тохиолддог мэдрэлийн эмгэг бөгөөд хүний бүх биеийн булчинг агшаан чангаруулж, ихэнх тохиолдолд сайжралгүй, аажмаар улам дорддог байна.

“Амьдралынхаа турш хийсэн хамгийн дуртай ганц зүйл минь дуулах. Та бүхэнтэй уулзаж, тайзан дээр зогсох мөчийг маш их үгүйлэн санаж байна” гэж Дион нулимсаа арчин ярьжээ.

Түүний ирэх оны зуныг дуустал төлөвлөгдсөн бүх тоглолтуудын зарим нь цуцлагдаж, зарим нь дараа оныг хүртэл хойшлогдсон юм.

Харин наймдугаар сарын сүүлээс эхлээд аравдугаар сарыг хүртэлх тоглолтуудын хуваарьт одоогоор өөрчлөлт ороогүй байна.

 

Эх сурвалж: AFP


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга боллоо

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ болж, өчигдөр/2022.05.29/ өндөрлөлөө. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Батту

Залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад мөнгөн шагнал гардууллаа

Чехийн алдарт хийлч Ярослав Коцианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд түрүүлсэн сурагчдад мөнгөн шагнал гардууллаа.Тодруулбал,1-р байр эзэлсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэр

Э.Цэндбаатар, Э.Шинэчагтага нар 600 сая төгрөгийн бооцоотой тулалдана

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл хийлээ."Э.Цэндбаатар нар Монголын нэг номерын тамирчин. Дэлхийн аваргын хүрэл медаль