loader
Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга боллоо

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчилж, аварга боллоо

 Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ болж, өчигдөр/2022.05.29/ өндөрлөлөө. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин оролцсон юм. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд "Токио-2020" паралимпийн наадмын аварга, "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аварга болоод зогсохгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөн тэрбээр 105 кг-ын жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм.

Энэ удаагийн хосгүй амжилт нь түүний ДАШТ-ээс авсан зургаа дахь медаль бөгөөд гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байсан хүчтэн билээ.


Алмата хотноо пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-нд амжилттай болж 48 орны баг тамирчид оролцсон байна. Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин хүч чадлаа сорин өрсөлджээ. 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Багануур дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцож мэдээлэл хүргэлээ.Алба хаагчид өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 удаагийн дуудлагаа

Билл Гэйтсийн охин Египетийн морин спортын тамирчинтай сүй тавьжээ

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гэйтсийн охин Женифэр Гэйтс өөртэйгээ ижил сонирхолтой Египетийн тамирчин Найел Нассартай сүй тавьснаа сошиал хуудсаараа зарлажээ.Нассар нь олимпийн морин спортын та

Ихэнх нутгаар нойтон цас орж, шуурга шуурна

Өнөөдөр 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун боло