loader
24 болон түүнээс дээш суудалтай, 45-аас дээш хүний багтаамжтай нийтийн тээврийн шинэ автобусыг татваруудаас чөлөөлнө

24 болон түүнээс дээш суудалтай, 45-аас дээш хүний багтаамжтай нийтийн тээврийн шинэ автобусыг татваруудаас чөлөөлнө

Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг Засгийн газар өнөөдөр баталжээ.

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8702.10.10, 8702.20.10, 8702.30.10, 8702.40.10, 8702.90.10 ангиллын код бүхий 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг татвараас чөлөөлөх аж.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн шинэ автобусны тоог нэмэгдүүлж, үйлчилгээнд оруулах арга хэмжээг татварын бодлогоор дэмжиж УИХ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдсан юм.

"БНХАУ-аас ирэх оны нэгдүгээр сарын 5-нд 100, хоёрдугаар сарын эхээр 124 шинэ автобус ирнэ" хэмээн Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээлээд байгаа билээ.

 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэн хожил байгуулав

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эцсийн шатанд шалгарсан Монголын шигшээ В хэсгийн сүүлийн тоглолтоо дэлхийн чансааны 151 дүгээрт эрэмбэлэгдсэн Йемен улсын шигшээ багтай хийж 2

Л.Энх-Амгалан: МУИС-ийн нэрийг энэ онд багтаж МҮИС болгон өөрчилнө

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчлөх талаар дараах тайлбарыг өглөө.

Сэлэнгэ аймгийн Орхон голд осолдсон байж болзошгүй 14 настай хүүг хайж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Рашаант тосгонд 14 настай хүү М Орхон голд осолдсон байж болзошгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 15