loader
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэн хожил байгуулав

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэн хожил байгуулав

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эцсийн шатанд шалгарсан Монголын шигшээ В хэсгийн сүүлийн тоглолтоо дэлхийн чансааны 151 дүгээрт эрэмбэлэгдсэн Йемен улсын шигшээ багтай хийж 2:0-ээр хожлоо.


Энэ шатны тоглолтын Монголын шигшээ багийн анхны гоол, анхны оноогоо удаан хүлээсэнгүй авч чадлаа. Энэ шатны сүүлийн тоглолтынхоо эхний хэсгийн 9 дэх минутад Европ тивд мэргэжлийн хөлбөмбөгчинөөр тоглодог Г.Ганбаяр оруулж багтаа тэргүүллийг авчирлаа. Гоёмсог хаалтуудаараа хөгжөөн дэмжигчдийн хайрыг татаж чадсан хаалгач Э.Мөнх-Эрдэнэ эхний гоолын дамжуулалтыг өгсөн гэдгийг дурдахгүй байхын аргагүй.


Нэгдүгээр үеийг тэргүүлж дуусгасан манай залуус шийдвэрлэх хагаст давамгайллаа улам бүр баталгаажуулж гоолын тоог 53 дахь минутад 2:0 болгов. Шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш чөлөөт цохилтоос баруун жигүүрийн хамгаалагч О.Оюунбаатарын толгойд дамжуулахад, О.Оюунбаатар торгуулийн талбайд унагаж өгснийг Г.Ганбаяр найдвартай төгсгөж гоол хийсэн юм.


Үлдсэн хугацаанд шигшээ багийн залуус хамгаалалтдаа нягт байж энэ үр дүнгээ хамгаалж чадлаа. Энэ удаагийн түүхэн хожил нь Монголын шигшээ багийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны 3 дугаар шатанд байгуулсан анхны хожил төдийгүй анхны хаалгаа хуурай манасан тохиолдол болж байгаа юм байна.


Гайхалтай тоглолтуудаар хөгжөөн дэмжигчдээ баясгаж, Монголын шигшээ баг ямар хүчирхэг вэ гэдгийг тивдээ харуулсан шигшээ багийнхаа залууст дараа дараагийн тэмцээнд нь монголчууд амжилт хүсч байна.


Монголын шигшээ баг анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатны эцсийн шатанд оролцож, гайхалтай тоглолтуудыг үзүүлж Дэлхийн чансааны 100-д багтдаг Палестин, 133-д эрэмбэлэгддэг Филиппины багуудад тэнцэхэд тун ойрхон байсан ч сүүлийн мөчид ганц хожигдсон билээ.


Харин дэлхийн чансааны 151 дүгээр байрт эрэмбэлэгддэг Йемен улсын шигшээ багийг 2:0-ээр буулган авахад хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг шигшээ багийн залууст ямагт хүч болж байсныг багийн залуус болон МХБХ-ны хамт олон онцолж байв. 





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Л.Оюун-Эрдэнэ: 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хүнсний 1 дүгээр дэлгүүрээс Байгалийн түүхийн музей хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Энэ оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил 6 дугаар сарын 27-нд эхэлсэн.Ту

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгах хээрийн ажлын хэсгийн ажилтай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинэчлэн суурилуулав.