loader
Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна. Тэдгээр дунд Испани, Португали, АНУ, Австрали, Шотланд, Дани зэрэг орнууд байгаа бөгөөд нийт 100 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Даваа гарагт Англид шинээр 36 тохиолдол илэрч, Их Британи даяар нийт 57 тохиолдол бүртгэв. Челси хотод халдвар тээгчтэй хавьталд орсон эмнэлгийн 10 ажилтныг тусгаарласан байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сармагчны цэцэг өвчний вирус одоогоор мутацлагдаагүй байна гэж тус байгууллагын цэцэг өвчинтэй тэмцэх хэлтсийн дарга Розамунд Люис мэдэгджээ. Түүний хэлснээр сармагчны цэцэг өвчний вирусний мутацлагдах давтамж харьцангуй бага боловч ДЭМБ одоогийн дэгдэлтийн шалтгааныг олохын тулд геномын дараалал тогтоохоор ажиллаж байгаа аж.

ДЭМБ-аас дэлхийн улс орнуудын эмнэлгүүдийн арьсны эмч нараас уг өвчний шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

Ковид-19 цар тахлын эсрэг ДЭМБ-ын хөтөлбөрийн захирал, шинжээч Мария фон Керчов "одоогийн дэгдэлт ноцтой аюул учруулахгүй, ялангуяа Европт" гэв. "Нөхцөл байдал хяналтад байна" гэлээ. Халдвар авагсдын багагүй хувь нь ижил хүйстэн болон бисексуал хүмүүс байгааг ДЭМБ мөн онцолжээ.

Эх сурвалж: ВВС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүүхэд хамгааллын цогц төслийг гурван жилийн хугацаанд 14 сургуульд хэрэгжүүлнэ

Хүүхдийг Ивээх Сангаас "Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийг эхлүүллээ.Хүүхэд хамгааллын энэхүү цогц төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төсөлд Хан-Уул, Баянгол, Чингэлтэ

“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ сарын 5-24-нд ХУД дэх "Номин" агуулах худалдааны зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто зам тавих гэж байгаа билээ.