loader
Багануур дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Багануур дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцож мэдээлэл хүргэлээ.
Алба хаагчид өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр утаажилтын бүсээс 216 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 198 иргэнийг аварч, 6.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. 2023 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар объектын гал түймэр 87, аврах ажиллагааны 15, малын гоц халдварт өвчний нэг, нийт 103 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Багануур дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арванхоёрдугаар сарын 29-нд дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогджээ. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгуулж байна

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БНХАУ цар тахлын шинэ эм, эмчилгээнд яаралтай бэлдэж байна

Ши Жиньпин "Гэнэтийн дэгдэлттэй тэмцэхэд тоног төхөөрөмж муутай хөдөө орон нутгууд руу аялагчид шилжин ирж байгаа талаар санаа зовж байна" гэж хэлсний дараа БНХАУ-ын эм үйлдвэрлэгчид Ковид-19-ийн халу

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Өргөсөн тангарагтаа үнэнч, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж ажиллаарай

Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн 92, Дотоод хэргийн их сургууль /ДХИС/-ийн 88 дахь удаагийн хичээлийн жилийн төгсөлтийн ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний

Өнөөдөр хаврын чуулганы хуралдааны хаалт болно

Өнөөдөр хаврын чуулганы хуралдааны хаалт болно. Чуулган хаах өдөр буюу өнөөдөр ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын чуулган хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр байна.НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН10:0