loader
Ковидын хуулиар 7 ТНБД, 11 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна

Ковидын хуулиар 7 ТНБД, 11 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна

Цар тахлын хууль өнгөрсөн 2020 онд батлагдаж, уг хулуийн дагуу сонгон шалгаруулалт зарлахгүйгээр төрийн албаны томилогоо хийгдэж эхэлсэн юм. Харин Цар тахлын хуулийн хэрэгжих хугацаа хоёр жил үргэлжилж, өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болсон.

Ингэснээр сонгон шалгаруулалтгүй томилогдсон долоон Төрийн нарийн бичгийн даргыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөхөөр болжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр “одоогийн байдлаар долоон төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Засгийн газрын томилгоотой байгаа. Гэхдээ энэ нь түр томилгоо. Цар тахлын хуулиар түр томилгоотой бол нэгдүгээрт чөлөөлөгдөнө, хоёрдугаарт төрийн албаны шалгалтдаа тэнцсэн, ажлын байрны шаардлага хангаж буй бол эргэн ажиллах боломжтой” гэжээ.

Цар тахлын хуулиар 1609 хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон байна. Харин хуулийн хугацаа дууссан учраас дээрх албан тушаалтнууд чөлөөлөгдөх ёстой юм. 

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МОНГОЛЫН ШИГШЭЭ ӨНӨӨДӨР ТАЙЛАНДЫН БАГТАЙ ТОГЛОНО

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх D хэсгийнсүүлчийн тоглолтууд өнөөдөр болно.Монголын шигшээ баг эхнийгурвантоглолтдоо Малайз, Таити, Вьетнамы

Цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан МАШИН ОСОЛДЖЭЭ

Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин өчигдөр /2022.10.17/ Түмэнцогт сумын ойролцоо осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн автомашинд 17 шинэ цэрэг, хоёр

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчид маргааш дахин шалгалтад хамрагдана

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг энэ оны дөрөв болон тавдугаар сард зохион ба