loader
Аймгуудаар явж тэрбум төгрөгийн эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг баривчилсан байна

Аймгуудаар явж тэрбум төгрөгийн эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг баривчилсан байна

2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 60 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан У гэгч нь Д, Б, М, С нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн, айлуудыг судалж алт, мөнгө болон үнэт эдлэлүүдийг хулгайлж байжээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ ченжүүдэд борлуулж байсныг тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураажээ.

Дээрх этгээдүүд нь хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогоо хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж мөнгө угаах замаар СХД-ийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болохыг нь тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗАСГИЙН ГАЗАР: Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг түр хугацаанд авто замаар тээвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно Улсын хэмжээнд намр

“Дуусдаггүй амьдрал” киног энэ сарын 10-наас хүргэнэ

Жүжигчин, найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ дэлгэцийн ээлжит бүтээлээ “Дуусдаггүй амьдрал” нэртэйгээр энэ сарын 10-наас үзэгчдэд хүргэх гэж. Эл киноны гол дүрд Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Г.

УНТЭ-т 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 300 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Тус багийнхан анх 2006 онд энэ нарийн түвэгтэй мэс заслыг Монг