loader
Малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон зургаан настай хүүг эсэн мэнд олжээ

Малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон зургаан настай хүүг эсэн мэнд олжээ

Малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон зургаан настай хүүг гэрээс нь 25 км зайнаас шөнө дунд 03 цагийн үед олжээ.

skip-share

Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.

Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Ихэр” гэдэг газар 01.17-ны өдрийн 16:30 цагийн орчим бага насны хүүхэд малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Түргэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамтаар хүүг 20:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж, 01.18-ны 03:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 25 км-т Баянхайрхан багийн “Индэрт” гэдэг газраас тухайн хүүхдийг төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.

Эх сурвалж: ОБЕГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ТӨХК-иудын хувьчлалын салхийг "Монголын хөрөнгийн бирж" хагална

Засгийн газар төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж, төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодл

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгоод байна.

Аргаль, янгир, идлэг шонхор, тул загас агнах, барих "ЗӨВШӨӨРӨЛ"-ийг дуудлага худалдаагаар олгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг энэ долоо хоногт /2022.11.28/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Мо