loader
"Ялгуун" брэндийн зургийг хуулбарласан иргэнийг 500 мянган төгрөгөөр торголоо

"Ялгуун" брэндийн зургийг хуулбарласан иргэнийг 500 мянган төгрөгөөр торголоо

“Ялгуун Аксесорис” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан зөрчил илэрчээ. 

Улмаар Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, иргэн О-г холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шалгалтын явцад тухайн иргэн нь “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарласан бүтээгдэхүүн цүнхийг бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зохиогчийн эрхийн зөрчилтэй үндэслэлээр хураагдсан цүнхийг устгуулахаар нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн талаар Оюуны Өмчийн Газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Коронавирусийн халдварын үед дэлгэх орны төлөвлөгөөнд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг оролцуулах үүрэг өгөв

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо.Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэ

Улаанбаатарт 143, орон нутагт 38 хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 181 тохиолдол шинээр батлагджээ.Энэ нь сүүлийн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн өндөр тохиолдол юм

Дэлхийн аварга Магнус Карлсен 4 дэх өрөгт Д.Батсүрэнтэй тоглов

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө 4 дэх өргийн тоглолт болж Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөгч багуудтай тэнцлээ.Норвегий