loader
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажлын нийт явц 75 хувьтай үргэлжилж байна. Ажлын явцын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өглөө. 

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2023 онд Сэлбэ гол үерлэж Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчмын 80 гаруй орон сууцны зоорины давхар усанд автаж байсан. Тухайн үед 40 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирч байв. Бид иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд голын эрэг дээр байсан “S Outlets” дэлгүүрийг буулгаж, 1.4 км урттай түшиц хананы ажлыг эхлүүлсэн. Түшиц хананы бетон хийцлэлийн ажил бүрэн дууссан. Өнөөдрийн байдлаар гадна эрэг болон голын эрэг дагуух тохижилт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Сэлбэ гол Дамбадаржаа, Долоон буудал орчимд 160-200 метр орчим өргөн байдаг бол Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчимд 40-50 метр өргөнтэй болсон байдаг. Тиймээс түшиц ханыг барих ёстой болсон юм” гэлээ.  Мөн “Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Ногоон байгууламжийн ажил 14 хоногийн өмнө эхэлсэн. Үрслэгээ, газар шорооны ажил, олон настын үр суулгах, зүлгээ хамгаалах зэрэг ажлыг хийж байна.  Нийт 8378 ам метр талбайд ногоон тохижилтын ажил хийх төлөвлөгөөтэй. Үүнээс 3000 гаруй ам метр талбайд ногоон зүлэг тарьсан. Үрслэгээ хийснээс хойш зүлэг 21 хоног арчилж байж бүрэн ургадаг” хэмээн ярив.


                                                                                                    НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ногоон нуурын гудамжны замыг өнөөдөр хааж, хучилт хийнэ

Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, ашиглалтын хэвийн нөхцөл алдаг

ЭМД: Уналт таталтын эсрэг 77 нэр төрлийн эм 70 хувь хөнгөлөлттэй

Эрүүл мэндийн даатгалын сангаас уналт таталтын эм бэлдмэлийг хөнгөлөх хувь хэмжээг танилцууллаа.Тодруулбал, Уналт таталтын эсрэг 77 нэр төрлийн эм 70 хувь хөнгөлөлттэй.Байнгын асаргаа, хяналтад байдаг

С.Ганбямба: Цэргийн алба хаагчид санамсаргүй байдлаар амь насаа алдах асуудлыг багасгахад олон ажил хийнэ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн. Уг саналыг хэлэлцэх үеэр гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авав.