loader
“Улаанбаатар Их дуулга-2022” тжмцээнд 28 орны жүдочид хүч үзэхээр мэдүүлжээ

“Улаанбаатар Их дуулга-2022” тжмцээнд 28 орны жүдочид хүч үзэхээр мэдүүлжээ

Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-нд зохион байгуулах Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ /IJF/-ны цуврал тэмцээний нэгд багтсан “Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээн оролцох баг тамирчид мэдүүлгээ ирүүлээд байна.


Одоогийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 28 орны 206 тамирчин мэдүүлгээ өгөөд байгаагаас БНСУ-аас хамгийн олон буюу 23 жүдоч хүч үзэх бол Казахстан 22, Израил 15, Франц, Туркменистан 14, Япон, Узбекистан 13 тамирчнаа Улаанбаатарын дэвжээнд барилдуулах юм байна.


Ташрамд сонирхуулахад, Улаанбаатарт ирж хүч, ур чадвараа сорих Японы шигшээ багт ямар тамирчид багтсаныг танилцуулж байна.


Эрэгтэй: 60 кг-д Нагаяма Рюүжү, 73 кг-д Шёохэй Оно, 81 кг-д Нагасэ Таканори, 90 кг-д Машияма Косүкэ, 100 кг-д Иида Кэнтаро, +100 кг-д Огава Юүсэй, Ота Хёога


Эмэгтэй: 48 кг-д Цүнода Нацүми, 52 кг-д Шишимэ Ай, 57 кг-д Ёшида Цүкаса, 63 кг-д Набэкүра Нами, 70 кг-д Оно Ёоко, 78 кг-д Үмэки Нами

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тусгай зөвшөөрлийг 30 хоногт, энгийн зөвшөөрлийг 22 хоногт олгоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэчлэн баталсан Зөвшөөрлийн тухай хуулийг МҮХАҮТ-д хүлээлгэн өгөх, хуулийн өөрчлөлтийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажи

"Дайны бус шинж чанартай" цэргийн ажиллагааны журам БНХАУ гаргажээ

БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “дайны бус шинж чанартай” цэргийн үйл ажиллагааны тухай туршилтын багц журам гаргах зарлигт гарын үсэг зурсан талаар Синьхуа агентлаг мэдээ

Б.Жавхлан: Энэ сарын 20-нд гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт олгоно

023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу тус сараас эхлэн хүүхдүүдэд тэтгэмж олгохдоо зарим хүүхдийн мэдээллийг зөрүүлсэн асуудал