loader
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэнэ

Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 9-18-ны хооронд нутгийн ихэнх хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, долдугаар сарын 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо орно. Ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган аймагт 10-нд, харин 11-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар их хэмжээний бороо орох тул үер, мөндөр, аянга цахилгаан, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Мөн долдугаар сарын 9-ний байдлаар Монгол орны гол мөрний 60 орчим хувь нь олон жилийн дунджаас бага, 30 орчим хувь нь дунджаас ахиу урсацтай байна. Харин Алтайн нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг 5-10 сантиметрээр давсан байна. Цаашид Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаас эхтэй голуудын усны түвшин нэмэгдэж, үерлэх эрсдэлтэй байгаа тул голын сав дагуу аялж, амарч буй иргэдийг голын эргээс зайтай буудаллах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг онцгойлон зөвлөжээ.

Улаанбаатар хотод долдугаар сарын 10-ны үдээс хойш, 10-наас 11-нд шилжих шөнө, 11-ний өглөө, мөн 12, 13-нд бороо орж, зарим үед дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Энэ хугацаанд агаарын температур шөнөдөө +6…+11, өдөртөө +18…+23 градус хүртэл сэрүүсэх бөгөөд 14-нөөс дулаарч шөнөдөө +10…+15, өдөртөө +20…+25 градус дулаан байх төлөвтэй байна.

Цаг уурчдын мэдээлснээр ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр байх боловч борооны өмнө түр зуур ширүүсэх тул наадамчин олон, орон нутагт зорчих иргэд цаг агаарын мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Иргэдээс Ч.Ундрамтай холбоотой гомдол ирсэн тул Ёс зүйн хороо хуралдана

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд иргэдийн зүгээс өргөдөл, гомдол ирсэн бөгөөд энэ дагуу холбогдох байнгын хороо хуулийн дагуу энэ асуудлыг авч

“МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны $30 саяын зээлээр санхүүжүүлэхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүү

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ХЭРЭГЖИХ ЗАМ ТЭЭВРИЙН ЗОХИЦУУЛАЛТУУД

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээнй үеийн зам тээвэр, логистикийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.