loader
Хүчирхэг Монгол “MFC-3” Ерөнхий сайдын ивээл дор болно

Хүчирхэг Монгол “MFC-3” Ерөнхий сайдын ивээл дор болно

"MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ.

Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ оны анхны тэмцээн 2-р сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д болох тов гарсан байна.

Энэхүү тэмцээнийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх ивээл дороо зохион байгуулснаар мэргэжлийн тамирчдаа дэмжиж, энэ төрлийн спортыг хөгжөөн дэмждэг залуусд болон олон нийтэд мэргэжлийн спортыг эерэгээр таниулах, нийгэмдээ сайн үйлс түгээх хандлагад тамирчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Тэмцээнд АНУ, Япон, ОХУ, Буриад, Тува улсуудаас дэлхийн шилдэг тамирчид ирж оролцоно.

Өнгөрөгч оны зургаадугаар сард “MFC” холбооны хөнгөн жингийн анхны аваргын бүсийн төлөө тулалдсан Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нарын дахин тулаан энэ удаагийн оргил тулаан байх юм. Тэднээс гадна Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр тэргүүтэй манай улсын шилдэг тулаанчид гадны тамирчидтай нударга зөрүүлнэ.

Сүүлийн жилүүдэд манай үзэгчид “UFC”, “One Championship” зэрэг дэлхийн шилдэг холбоодын тулааныг цаг алдалгүй шууд үздэг болсонтой холбоотойгоор хөгжөөн дэмжигчдийн цар хүрээ нэмэгдэж, Монгол улсаас ч олон шилдэг тамирчин төрөн гарах болсон. Үүний нэг тод жишээ нь Д.Батгэрэл юм.

Тэрбээр өнгөрөгч “MFC” холбооны тэмцээнд ялалт байгуулсны дараа “UFC”-тэй гэрээ байгуулж, албан ёсны эхний тулаанаа хэдийнээ хийгээд байгаа юм. Өөрийн эх оронд зохиогдох MFC-д амжилттай оролцсон тамирчид олон улсын тавцанд гарахад илүү дөхөм болж байгаагаараа энэ тэмцээний ач холбогдол улам бүр өндөр болж байна.

Дашрамд дурдахад “MFC-3” тэмцээний орлогоос тодорхой хувийг сайн үйлсийн аянд хандивлахаар төлөвлөж байгаа ажээ. Манай улсад мэргэжлийн тулааны анхны гавьяат Ж.Нарантунтгалаг төрснөөс өөрөөр төрийн өндөрлөгүүдийн түвшинд мэргэжлийн тулааны спортыг ингэж ивээл дороо дэмжиж зохион байгуулж буй нь анхных юм байна.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ТАЙЛАНД УЛСАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ БИЙ БОЛГОХОД ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Артают Срисамутыг хүлээн авч уулзлаа.

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ХАЯШИ ЁШИМАСА МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 44 гомдол, мэдээллийг хянан шалгалаа

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 321 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлг