loader
Боловсролын сайд электрон тамхины сурталчилгааг яаралтай буулгахыг үүрэгдлээ

Боловсролын сайд электрон тамхины сурталчилгааг яаралтай буулгахыг үүрэгдлээ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг цахим хуудастаа тогтмол сануулж буй. Сүүлд л гэхэд өөрийн цахим хуудастаа олон нийтийн газар эмх цэгцгүй байршуулсан электрон тамхины сурталчилгааг яаралтай авахыг үүрэг болгосон байна.


Тэрбээр, ийм өөдгүй сурталчилгааны самбараа буулгаарай, холбогдох хороо, дүүрэг, нийслэлийн мэргэжлийн хяналт анхааралдаа аваарай! Хүүхдүүд ээ хорт зуршлаас хамгаалах хэрэгтэй гэжээ.

Албан бус судалгаагаар Монгол Улсад электрон тамхийг 13-15 насны нийт залуусын 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон ба бусад орны үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байна. Сурагчдын 82,9 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг бол 5,4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр тамхийг үнэгүй авсан гэдгийг салбарын сайд онцолсон.


Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин дунджаар 13.3-15.4мг байдаг бол электрон тамхины найрлагад никотин 0,5-15.4мг агуулагддаг байна. Тиймээс энэ тамхины хэрэглээг халах хэрэгтэй юм.

Мөн электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга гэх мэт хортой химийн нэгдлүүд, диацетил зэрэг амт оруулагч хортой бодисууд агуулагдаж байдаг. Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр тамхины хорт шинж чанарыг багасгаж болдог гэсэн ташаа  ойлголт түгээмэл байна. Тэгэхлээр хорт зуршлыг сурталчимлсан энэ мэт самбаруудыг яаралтай авахыг салбарын сайд нь үүрэгджээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүүхдийн мөнгө ХАЛУУН СЭДЭВ болж буйг батлах 22 пост

Эх сурвалж: UB.LIFEХүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудал олон нийтийн дунд эргэлзээ, бухимдал үүсгээд байна. Зарим иргэдийн мэдээлэл E-Mongolia платформ дээр алдаатай гарч ирсэн бол зарим нь өр

Мал вакцинжуулах нэрээр 778 мянган ам.доллар завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны хоёрдугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2646 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.Үүнээс,Эрүүл мэндийн х

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлж, 20 гаруй асуудал хэлэлцэж байна.Хуралдаанаар гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар, Ерөнхий сайдын Эгийн голын усан цахилгаан