loader
БНСУ руу эмчилгээний шугамаар зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөхийг хүсэв

БНСУ руу эмчилгээний шугамаар зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөхийг хүсэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр иргэдийн солилцоо нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих хүрээнд эмчилгээний болон хүмүүнлэгийн шугамаар зорчих манай иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй болоход Элчин сайдыг онцгойлон анхаарахыг хүсэв.


Элчин сайд Ли Ё Хун аяллын зорилгоор зорчих БНСУ-ын иргэдийг ирэх хоёр жилийн хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Засгийн газар нааштай шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, БНСУ-д зорчих монгол иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Монго

Тархины цусан хурааг авах мэс заслыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг анх удаа  хийлээ

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг анх удаа тархины цусан хурааг авах мэс заслыг Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянтай хамтран амжилттай хийжээ

Гадаад төрхийг нь шүүмжилсэн хүмүүст Селена Гомез хариу барьжээ

"Алтан бөмбөрцөг" наадамд оролцсоных нь дараа гадаад төрхийг нь шүүмжилсэн хүмүүст дуучин Селена Гомез хариу барьжээ.Саяхан болсон 2023 оны Алтан бөмбөрцөг наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн