loader
Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат тээврийг туршина

Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат тээврийг туршина

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр буюу “ЭйЖиВи”-г туршилтаар эхлүүлэх болжээ.


Ингэснээр тус боомтоор гарах нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа. Уг тээврийг ирэх сарын 5-ны дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныханд үүрэг болгосон байна. 


Туршилтын тээврийг цаашдаа Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод мөн нэвтрүүлэх аж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа тул Монгол Улс экспортоо нэмэх шаардлагатай бөгөөд үүнд автомат тээвэр чухал нөлөөтэй хэмээн Засгийн газар үзжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт өдөртөө бороо орохгүй

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Х

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт авч байна

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг хүсэгчид холбогдох хууль, журам, стандарттай танилцаж, энэ төрлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтээ 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өнөөдөр албан уулзалтуудаар үргэ