loader
Монголын эрэгтэй баг 35, эмэгтэй баг 15 дугаар байр эзлэв

Монголын эрэгтэй баг 35, эмэгтэй баг 15 дугаар байр эзлэв

Дэлхийн шатрын багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох XXXXIV олимпиад 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар 9-нд Энэтхэгийн Ченнай хотод болж өндөрлөв.

Энэхүү 11 өрөг өрсөлдсөн дэлхийн шилдэг шатарчдын багийн олимпиадын эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын шигшээ баг 6 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой, 14 оноотой 188 орноос 35 дугаар байрт шалгарлаа.



Олимпиадын сүүлийн өдөр буюу 11 дэх өрөгт манай эрэгтэй баг Киргиз улсын багийг 2,5:1,5-аар /Д.Батсүрэн, Б.Гүндаваа нар хожил авч, С.Ган-Эрдэнэ тэнцэн, Г.Амартүвшин хожигдсон/ хожив.

Харин манай бүсгүйчүүд 7 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 162 орноос 15 дугаар байрт шалгарлаа. Бүсгүйчүүд сүүлийн өрөгтөө Францын шигшээ багтай 2:2-оор /А.Энхтуул хожигдон, Б.Баярмаа хожил авч, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн/ тэнцэж 15 оноотой болсон байна.



Н.Гаприндашвилигийн цом буюу эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр Монголын шатрын холбоо дэлхийд 24  дүгээрт эрэмбэлэгдлээ.

Тус олимпиадын нэгдүгээр ширээнд А.Энхтуул 19-д, эрэгтэйчүүдээс 3 дугаар ширээнд Б.Гүндаваа 16 дугаар байр эзэлснээр тэд Дэлхийн шилдэг шатарчдын "Топ-20"-д багтлаа. Мөн эрэгтэй баг В категорид 6 дугаар байрт шалгарлаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мод тарих, ойжуулах нь зөвхөн ойн салбарынхны ажил биш

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Усны салбарын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэмтэд, мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.

13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт Даваа гарагаас эхэлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахимд шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршихаар болжээ. Хэрэв туршилт а

Налайх дүүрэг 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллав.Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 х