loader
Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ

Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ

Боловсролын ерөнхий газар, Боловсролын Үнэлгээний төвийн удирдлагууд "Элсэлтийн ерөнхий шалгалт 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар мэдээллээ.


Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой 2022 оны ЭЕШ-ыг энэ сарын 23-26-нд зохион байгуулав.

Энэ онд нийт 36 253 шалгуулагч бүртгүүлжээ. ЭЕШ-ын нийт хичээлийн ерөнхий дундаж оноо:

2019 онд-500.84

2020 онд-500.82

2021 онд-501.13

2022 онд-501.09 байна.

Энэ жилийн ЭЕШ-д нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ. Харин шалгалт өгсөн нийт хичээлээр:

400-аас бага оноо авсан-1355 шалгуулагч

480-аас бага оноо авсан-7333 шалгуулагч

Босго давсан 24693 шалгуулагч байна.

Монгол хэл бичгийн шалгалт:

-Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

-2022 оны ЭЕШ-д монгол хэл бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй 1180 шалгуулагч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2022 оны 8 дугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна.

ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид дахин хамрагдах боломжтой гэдгийг Боловсролын Үнэлгээний төвийн захирал Л.Ганбат тодотгов.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Х.Нямбаатар: Хятад Тайванийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагууд хуралдсан

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчид түүнээс цаг үеийн зарим асуудлыг тодруулж, хариулт авсан юм.-Хятад Тайванийн асуудлаар ямар байр

Сумын заан А.Идэртөр: Манай сумынхан надаас их хүлээлттэй байгаа

“Түс тас” ярилцлагын зочноор Булган аймгийн Дашинчилэн сумын залуу бөх Алтанабаганы Идэртөрийг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Арвандолоохон насандаа сумын заан цол хүртэж, хориодхон насандаа заан цолоо дахин баталсан залуу бөх маань өнөөдөр ч бас өвс ногоо нь өнгөөр алгалсан, хүүхэд хөгшид нь гоёлын дээлээр гоёсон, инээд хөөр, баяр баясгалан дүүрэн эгэл жижигхэн суурингийнхаа цэнгэлдэх хүрээлэн дотор эх орончдын, их наадамчдын хөл дундуур жодог шуудгаа өмсөн эр бяртай аавын хөвгүүдтэй хүч үзээд завгүй л харагдана.

Г.Ариунбуян: 16 настай охиныг уулнаас буулгасан

Дархан-Уул аймаг 16 настай охин Б арваннэгдүгээр сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон юм.