loader
ШУА, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ШУА, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ШУА, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичиг нь Шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлаар хурал, семинар зохион байгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрийн ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой.

Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгаснаар эхний ээлжинд Улаанбаатар хотын агаар дахь микро элементийн судалгаа, Хөрсний бохирдлыг бууруулах судалгаа, Автомашинаас ялгарах агаарын бохирдлыг органик шингээгч ашиглаж тодорхойлох, Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үүсдэг халиануудын үүсэл, тархалт, сөрөг нөлөөг тодорхойлох, халиаг ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд ашиглах үндэслэл боловсруулах, Хамтын ажиллагааны үр дүнд бий болсон үр дүнгүүдээр хурал зохион байгуулах зэрэг ажил багтжээ.

Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

·Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, нийслэлийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулахад хамтран оролцох, тухайн жилд хийгдэх судалгаа, шинжилгээний ажлын төлөвлөгөөний төсөлд нутгийн захиргааны байгууллагуудаас санал авах, батлагдсан төлөвлөгөөг эргэж танилцуулах;

·Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар судалгаа шинжилгээнд түшиглэсэн арга зүйн дэмжлэг үзүүлэх, байгаль орчны чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, тайлан мэдээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нээлттэй,  үнэ төлбөргүй  хуваалцах;

·Хотын тулгамдсан асуудлаар сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулах, хамтран ажиллах;

·Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход эрдэмтэн судлаачдын оролцох нөхцөл боломжийг хангах;

·Шинжлэх ухааны академи, харьяа хүрээлэнгүүдэд тодорхой чиглэлээр төсөл захиалж хэрэгжүүлэх;

·Хотын хүрээлэн буй орчны асуудлаар хурал, сургалт семинар зохион байгуулах, 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ТОВЧ ТОЙМ 2022.10.24-10.28

Элчин сайд У.Нямхүү 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Андоррын Гадаад хэргийн сайд хатагтай Мариа Убах Фонтод итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулах үеэрээ аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох боломжийг судалж байна

Шадар Сайдаас үүрэг өгсний дагуу Сангийн яам ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох, 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруу

“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган зохион байгуулна.