loader
Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих A, B, C, D ангиллын журмыг ирэх сараас хэрэгжүүлнэ

Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих A, B, C, D ангиллын журмыг ирэх сараас хэрэгжүүлнэ

Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих A, B, C, D ангиллын журмыг 9 дүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжүүлэх болжээ.

Тодруулбал, даатгуулагч-иргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон. 

Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан бол уг хуулийн зохицуулалтын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар ч олон улсын эмнэлзүйн удирдамж, ангиллын дагуу эм бичих боломж бүрдсэн юм. 

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/625 дугаар тушаалаар баталсан "Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт"-д эм бичих эмчийн ангиллыг тодорхой зааж өгсөн байна. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд тухайн эмийг бичих эрхтэй эмчийн ангиллын дагуу бичихийг үүрэг болгожээ.

Тогтоолд:    

- А, В ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,

- С ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд,

- D ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.   

Уг заалтыг 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр холбогдох албаныхан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМДЕГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Аялал жуулчлалын салбар ЭДИЙН ЗАСГИЙГ сэргээх гол боломж

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон гэх тоо ч гаргасан.

УБТЗ хос замаар туршилтын галт тэрэг аялууллаа

Өнгөрсөн онд УБТЗ гол замынхаа урд хэсэглэлийн эхний өртөө болох Замын-Үүд-2 өртөөнөөс Шаргын овоо зөрлөг хоорондын 14.2 км замыг хос болгох ажлыг хийсэн. Энэхүү ажил нь тээврийн хэмжээ өдөр бүр өсөн

Америкчууд манай улсад хүүхдийн вакцин нийлүүлнэ

Энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг тавьсан бөгөөд ийнхүү уг хүсэлт биелж Манай улсын бага насны хүүхдүүд болох 5-11 насныхан удахгүй вакцинжуулалтад хамрагдахаар болжээ.