loader
Коронавирусийн BA5 вирус өргөн тархаж байна

Коронавирусийн BA5 вирус өргөн тархаж байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй БШУЯ-ныхан танилцлаа.

Сүүлийн өдрүүдэд манай улсад коронавирусийн BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байгаа юм. Энэ сарын сүүлч, есдүгээр сарын эхэн үед халдварын тархалтын оргил үе таарна гэж албаныхан тооцоолжээ. Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд

  • Гэр бүлийн орчноос
  • Ажлын байрнаас
  • Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагтай байгаа аж.

Нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлж байна.  Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:

  • 27.2 хувь нь 0-4 нас
  • 44.6 хувь нь 5-11 нас
  • 19.7 хувь нь 12-15 нас
  • 8.4 хувь нь 16-17 нас байна. Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.

Манай улсын тухайд энэ сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ сард болох барилдааны ХУВААРЬ

023 оны нэгдүгээр сард болох барилдааны хуваарийг хүргэж байна.Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан, Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан У

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ.Монгол Улсын Ерөнхийлө

Соёлын яамнаас “Үндэсний бичиг үсгийн баяр-2022”-ыг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ - МОНГОЛ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ” уриа дор зохион байгуулж нээлтийн арга хэмжээг Монголын үндэсний номын сангийн гадна талбайд нээн эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн 05 дугаар сарын эхний ням гаргийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон зарлиг гаргасан.