loader
Европт сармагчны цэцэг өвчний тохиодлын тоо 16 мянгад дөхжээ

Европт сармагчны цэцэг өвчний тохиодлын тоо 16 мянгад дөхжээ

Европын 38 улс орон, бүс нутагт сармагчны цэцэг өвчний 15 926 тохиолдол бүртгэгдээд байна гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) мэдээлжээ. 

Хамгийн олон тохиолдол 31-40 насныхан (41 хувь), эрэгтэйчүүдийн дунд (99.1 хувь) бүртгэгджээ. Халдвар авсан хүмүүст ихэвчлэн тууралт гарах (94.8 хувь), халуурах, ядрах, булчин өвдөх, жихүүдэс хүрэх, толгой өвдөх (65 хувь) шинж тэмдэг илэрчээ.

399 хүн (5.6 хувь) эмнэлэгт хүргэгдсэнээс 150 нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан байна. Үүнээс гурван өвчтөн эрчимт эмчилгээний тасагт шилжиж, хоёр нь нас баржээ. Халдварын 41 тохиолдол нь эмнэлгийн ажилчдын дунд бүртгэгдсэн ч мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой халдварын талаар мэдээлэл ирээгүй байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭМЯ: Орон нутгийн удирдлагатай ээлжит шуурхай цахим хурал хийв

Эрүүл мэндийн яамны удирдлагууд мягмар гарагт /2022.07.19/ шуурхай цахим хурлыг аймгуудын ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга, БОЭТ-ийн удирдлагуудыг оролцуулан зохион байгуулав.Тус хурлаар Коронавируст хал

Европын холбоо руу Монголын гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортлоход бэлтгэж байна

Европын холбооноос Монголын худалдааг дэмжих TRAM төслөөр манай улсад чацарганы, гоо сайхан, арьс ширэн бүтээгдэхүүний кластеруудыг байгуулаад байна. Энэ хүрээнд “Монголын экспортын кластеруудын сүлжэ

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдана

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил үргэлжилсээр байна.Үүний үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг Боловсрол,