loader
Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

Германд бага насны хүүхэд сармагчны цэцэг өвчнөөр халдварласан анхны тохиолдол илэрсэн талаар Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгээс мягмар гарагт мэдээлжээ.

“Дөрвөн настай охинтой хамт амьдардаг насанд хүрсэн хоёр хүн халдвар авсан байсан” гэж тус хүрээлэн мэдээлсэн байна. Германд өсвөр насны хүүхдүүд /15, 17 настай/ халдвар авсан анхны тохиолдлууд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн юм.

Энэ оны тавдугаар сараас дэлхийн олон оронд, тэр дундаа Европын орнуудад сармагчны цэцэг өвчний тохиолдлууд бүртгэгдэх болоод байгаа юм. Германд уг халдварын анхны тохиолдол илэрснээс хойш хоёр сар хагасын дараах байдлаар нийт 2982 тохиолдол илэрсэн гэж Роберт Кохын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.

Мөн одоогоор халвар авсан хүмүүсийн дийлэнх нь хүндээр өвчлөөгүй байна. Тус хүрээлэн халдварын тархалтаас үүдэн нийт хүн амын эрүүл мэндэд учрах эрсдэлийг бага гэж үзэж байгаа ч халдварын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн нягт ажиглаж, одоогоор цуглуулаад буй мэдээлэлд үнэлгээ хийж байгаа ажээ.  

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

2030 оны өвлийн олимпийг эсэргүүцсэн жагсаал болжээ

Японы нийслэл Токио болон хойд зүгийн Саппоро хотуудад өчигдөр /2022.06.12/ 2030 оны өвлийн олимпийг эсэргүүцсэн жагсаал болжээ. 2030 оны өвлийн олимпийг Япон зохион байгуулах санаачлага гаргасан.Жагс

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг Монгол ардын дууг этик чиглэлээр хослуулан "Таминээ" шинэхэн уран бүтээлээ цацлаа

Монгол ардын дууг этик чиглэлээр дуулдаг, СУИС-ын дуулаачийн ангийг төгссөн гурван бүсгүй "Шуранхай" нэрээр танигдаж байсан юм. Тэгвэл Г.Эрдэнэчимэг Монгол ардын дууг орчин үетэй хослуулан "Erdenechim

Д.Амарбаясгалан: 823 мянган хүүхдийн мөнгө өнөөдөр дансанд нь орно

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: И Монголиа системийн ачаалал 20 дахин нэмэгдсэн учир сервер унасан. Тийм учраас өнгөрсөн өдрүүдэд Үндэсний дата нэмэлт төхөөрөмжүүдийг байршуулсан. Үүний