loader
“Хүлээлгийн өрөө”  подкастын  сонсогчид нь энэ удаа хоёр хөтлөгчтэйгээ хамтран 100 дахь дугаараа бүтээлээ

“Хүлээлгийн өрөө” подкастын сонсогчид нь энэ удаа хоёр хөтлөгчтэйгээ хамтран 100 дахь дугаараа бүтээлээ

“Хүлээлгийн өрөө” подкастын хөтлөгчид болох Ц.Ариунаа, М.Аззаяа нар Герман Улсад сурч, ажилладаг. Тэд эх орондоо ирээд байгаа бөгөөд подкастынхаа 100 дахь дугаараа үнэнч сонсогчидтойгоо хамт хийв. "Road68" клубт өчигдөр /2022.09.04/-ны өдөр болсон энэхүү арга хэмжээнд 400 гаад зочид, үзэгч фенүүд нь цугалсан бөгөөд 300 ширхэг тасалбар ердөө гурван хоногт дуусчээ. Энэ бол бүсгүйчүүдийн  "Хүлээлгийн өрөө" подкаст сонсдог үнэнч хүрээлэл бий болсоны илэрхийлэл юм.  Ц.Ариунаа, М.Аззаяа нар  анх 2019 онд хэсэг найзуудынхаа хамтаар халуун дулаан яриа хөөрөө өрнүүлж сууж байгаад энэхүү подкастаа хийх санаагаа олсон аж. Тэр дундаа  эмэгтэйчүүдийн талаар, дотно харилцаа, сексийн амьдралын талаарх зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн подкаст эхлүүлэх нь нийгэмд хүлээлттэй, бусдад хэрэгтэй байх болов уу гэж бодож уг подкастаа эхлүүлжээ.  Өдгөө  "Хүлээлгийн өрөө" ютүб суваг 117 мянган дагагч, 155 видеотой болсон байна. Энэхүү подкастын өмнөх 99 дугаарыг зөвхөн сонсдог байсан сонсогчид нь энэ удаа эрч хүчтэй, цог золбоотой хоёр бүсгүйтэй хамтдаа 100 дахь дугаарыг нь бүтээлээ. Ц.Ариунаа, М.Аззаяа  нар тайзан дээр гарч ирэхдээ анхны дугаараа хийж байгаа мэт сандарч буйгаа хэлж байв. Түүнчлэн "Даваа гараг бүрийн өглөө бүр товлосон цагтаа тогтсон ажил нь юм шиг бидний подкастыг сонсдог, сонссоор байх хүмүүстээ маш их баярлаж байна. Та нар амьдралын минь нэг хэсэг болсон. Цаашдаа подкаст "Зочны өрөө", "Унтлагын өрөө" гээд өргөжихийг үгүйсгэхгүй. Ер нь бол манай подкаст цаашид үргэлжилнэ. Та бүхэнд баярлалаа гэж хэлэх ч багадаж байна" хэмээсэн юм. 

Бүсгүйчүүд 100 дахь дугаартаа унтлагын хувцсаа өмсөөд халуухан сэдвээр яриа өрнүүлж, зочид speed date хийж, хөгжилтэй тоглоом тоглож, үзэгчид мэргэжлийн тайчигч залуусаар нүдээ хужирлав. Мөн Акбота, Roockie, Энэрэл, Дөк зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж энэ үдшийг улам хөгжөөнтэй болгож байв. -Ц.Ариунаагийн хувьд  сэтгүүлч мэргэжилтэй. Монголд Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөөд одоо Германд пиар сурталчилгааны чиглэлээр сурч байгаа юм байна. Харин М.Аззаяагийн хувьд нийгмийн ажилтан мэргэжилтэй бөгөөд Германд мэргэжлээрээ магистр хамгаалж байгаа юм байна.

Бүсгүйчүүд өдгөө  “Хүлээлгийн өрөө”-нөөс гадна гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын амьдралын талаар өгүүлсэн “Харанхуй өрөө” хэмээн шинэ төслөө эхлүүлээд байгаа бөгөөд мөн л өөрийн гэсэн өнгө төрхтэй, сонсогчидтой болоод байгаа юм. 

 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Засгийн газар Төсвийн тухай хуулийн талаар хэлэлцэж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва /2023.01.25/ гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан тат

Дэлхийн 50 оронд сармагчны цэцэг өвчний 3400 гаруй тохиолдол бүртгэгджээ

2022 он гарснаас хойш дэлхийн 50 улсад сармагчны цэцэг өвчний халдварын лабораториор батлагдсан 3400 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан талаар гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад