loader
Японы хиймэл дагуул хамгийн нам өндөртэй тойрог замд ажиллаж дээд амжилт тогтоожээ

Японы хиймэл дагуул хамгийн нам өндөртэй тойрог замд ажиллаж дээд амжилт тогтоожээ

Японы сансар судлалын агентлаг JAXA-гийн хиймэл дагуул хамгийн нам өндрийн тойрог замд ажиллаж, дэлхийн дээд амжилт тогтоосныг Гиннесийн ном бүртгэжээ.

Цубамэ хиймэл дагуул газрын гадаргаас ердөө 167.4 км өндөрт амжилттай ажиллаж чадсан юм байна. Өмнөх дээд амжилтыг Европын хиймэл дагуул 224 км өндрөөр эзэмшиж байжээ.

Хиймэл дагуулууд ерөнхийдөө 600-800 км өндөртэй тойрог замд ажилладаг. 300 км-аас нам тойрог замыг “хэт нам өндөр” гэж нэрлэдэг бөгөөд сайн тал нь ийм өндрөөс буулгасан зураг маш өндөр нарийвчлалтай байдаг.

Харин нам өндөрт агаарын эсэргүүцэл ердийнхөөс 1,000 дахин нэмэгддэг тул эрчим хүч их зарцуулах хэрэгтэй болж, хиймэл дагуулууд удаан ажиллаж чаддаггүй байна.

Нэг метр өндөр, 5 метр өргөн, 2.5 метр урттай Цубамэ хиймэл дагуул 2017 оны сүүлээр дэлхийгээс хөөрсөн бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард доошилж, 270 км өндөртэй тойрог замд шилжжээ. Эндээс аажим аажмаар өндрөө хассаар есдүгээр сарын 23-нд 167.4 км өндөрт хүрсэн байна.

Ийм нам өндөрт долоо хоног ажилласны дараа аравдугаар сарын 1-нд Цубамэ дэлхийн агаар мандалд орж, шатсан ажээ.

Нам өндөрт ийм удаан хугацаагаар ажиллахад ион хөдөлгүүрийн шинэ технологи гол үүрэг гүйцэтгэжээ. Өмнө нь Хаяабуса 2 хөлөгт туршиж байсан ион хөдөлгүүр нь нэг зоосыг хөдөлгөх хэмжээний эрчим хүч гаргадаг ч ашигт ажиллагааны түвшин нь энгийн дотоод шаталтын хөдөлгүүрээс хол илүү байдаг гэнэ.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг “Чанартай гүйцэтгэл-бодит бүтээмжийн жил”-ийн үр дүнгийн тайлангийн хурлаа зохион байгууллаа

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн хамт олон 2022 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, амжилт бүтээлээ нэгтгэн дүгнэж, байгууллагын тайлангийн хурал болон хамт о

“Кейс менежмент”ийн сургалт зохион байгуулагдлаа

“Олон нийтэд түшиглэсэн ахмад настны урт хугацааны тусламж, үйлчилгээний шинэлэг тогтолцоо, үйлчилгээг хөгжүүлэх нь” АХБ-ны бүсийн техникийн туслалцааны ТА9928 төсөл нь Монгол, Вьетнам, Шриланк, Индон

Сингапур, Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлуудыг илрүүлснээ Сингапур, Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр зарлажээ.Сингапурт илэрсэн тохиолдол нь энэ сарын дундуур тус хот улсын чиглэлийн нисэх онгоцонд ү