loader
Бөөр шээсний замын мэс заслын эмчилгээ шуурхай боллоо

Бөөр шээсний замын мэс заслын эмчилгээ шуурхай боллоо

ЭМЯ-наас бөөр шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин бодлогын чанартай цогц арга хэмжээ авч хөрөнгө оруулалтуудыг хийсэн.

Үүний үр дүнд 15 аймгийн (Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Төв аймаг, Дархан-Уул) эмнэлэгт бөөр шээсний замын дурангийн иж бүрэн цамхаг болон бөөр шээсний доод замын мэс заслын багажаар бүрэн хангажээ.

Мөн орон нутагт ажиллах эмч, сувилагч нарыг хотод сургахаас гадна тухайн орон нутагт нь мэргэжлийн баг очиж ажлын байран дээр нь сургаж дадлагажууллаа. Ингэснээр өвчнийг эрт илрүүлж, хүндрэхээс урьдчилан сэргийлж, цаг алдахгүй эмчилгээ үйлчилгээг орон нутагт нь үзүүлэх боломж бүрдэхээс гадна бөөр шээсний замын мэс заслын эмчилгээний хүлээгдлийг бууруулжээ.

Энэ оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд түрүү булчирхайг дурангаар авах мэс засал 156, шээлгүүрт стент тавих ажилбар 47, түрүү булчирхай давсаг дурандах 61, давсагны чулууг дурангаар авах мэс засал 19 гэх зэрэг нийт 389 мэс заслыг орон нутагт амжилттай хийсэн байна.

Бөөр шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн. Ийм учир эмнэлэгт үзүүлэгчдийн тоо өсөж уг ачаалалыг тэнцвэржүүлэх үүднээс зөвхөн УНТЭ-т үзүүлдэг байсныг УХТЭ, УГТЭ-т үзүүлдэг болгож арга хэмжээг авсан хэдий ч хөдөө орон нутгийн иргэд энэ төрлийн тусламж үйлчилгээг заавал нийслэлд ирж авдаг байлаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бангтан түр завсарлага авч, тус тусын уран бүтээл хийнэ

БНСУ-ын алдарт хамтлаг болох BTS буюу Bangtan boys цаашид хамлагаараа биш тус тусын уран бүтээл гаргахаар болж түр тарж байгаагаа FESTA dinner- ийн үер хэллээ. Харин HYBE -аас шөнийн 2 цагт "Бангтан

НЭГДҮГЭЭР САРД НИЙСЛЭЛД 100 АВТОБУС ШИНЭЭР ИРНЭ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ гэж мэдээлж б

ДЭМБ сармагчны цэцгийн тархалтыг онцгой байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан одоогоор олон улсын хэмжээнд онцгой байдал зарлахгүй байхаар шийдвэрлэжээ. Уг өвчний тохиолдлууд эндемик бус оло