loader
Цасанд боогдсон 620 иргэний аюулгүй байдал 865 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Цасанд боогдсон 620 иргэний аюулгүй байдал 865 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-ний өдрөөс 31-ний өдрүүдэд гал түймрийн 36, аврах ажиллагааны 27, нийт 63 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэлээ. Мөн гал түймрийн аюулаас 865 сая төгрөгийн өмч хөрөнгө хамгаалж, цасанд боогдож суусан 294 автомашин, 620 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

2022 он гарсаар 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1527, ой хээрийн түймрийн 6, аврах ажиллагааны 182 нийт 1715 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 21.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт нутгаар цас орж зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан иргэд та бүхэн Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг анхааруулж байна.



foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн байранд гарсан гал түймрийн улмаас нэг иргэн амиа алдсан байна

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатсаны улмаас иргэн Э /54 настай, эрэгтэй/ гал түймэрт өртөж нас барсан байна.

Энэ сарын 21-нд “Mongolia Mining 2022” үзэсгэлэнг нээнэ

“Mongolia Mining” олон улсын уул уурхайн 11 дэх удаагийн үзэсгэлэнг энэ сарын 21-23-нд “Степпе Арена” мөсөн өргөөд 3 өдрийн турш зохион байгуулна.

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 1 давхарт11:00 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооноос сонгогдсон ДИТХ-ын төлөөлөгч "У" нь УБТЗ-ын салбар нэгжид даргын албан тушаал хашиж байхдаа шүүхээр ял шийтгэл