loader
Татвар төлөөгүй оношлогоод ороогүй машиныг товчоодоор нэвтрүүлэхгүй

Татвар төлөөгүй оношлогоод ороогүй машиныг товчоодоор нэвтрүүлэхгүй

Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний төлбөр авах цэг /ТАЦ/-үүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан. Энэ нь нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгож, бүх терминалуудаар машин нэвтрэх боломжтой болж байгаа аж.
Тодруулбал, тухайн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөхөд ямар нэгэн байдлаар зогсох, бэлэн мөнгө, банкны карт зэргийг ашиглаж, төлбөр тооцоо хийх шаардлагагүй. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болж байна.
ТАЦ-ийн бүх дамжин өнгөрөх хэсгүүд нээлттэй байх ба тухайн төлбөрийн нэхэмжлэхийг И-баримт Roadpay.mn, аппликэйшнаар хүлээн авч, И-баримт, Roadpay.mn, Мон пэй, Сошиал пэй болон бүх банкны интернэт үйлчилгээг ашиглан төлж болохоор зохицуулагдсан аж. Жолооч төлбөр авах цэгтэй холбоотой санал, гомдол, мэдээллийг 70002413 утсаар холбогдон авах боломжтой юм.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Японы “Сайтo Кообо” компани “Түгээмэл Хөгжил ТББ”-д 140 тэргэнцэр хандивлав

Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо тэргүүтэй парламентын есөн гишүүн эн

Монголоор дамжин өнгөрөх хурдны замын төсөл хэрэгжинэ

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого", олон улсын тээвэр ложистикийн “Транзит Монгол” хөтөлбөрүүдийн хүрээнд Азийн авто замын нэгдсэн сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болоод буй. Уг төслийг

Маргааш бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР

Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт тохионо.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм. Мөн авто