loader
"УАЗ 469" автомашиныг БНХАУ хилээрээ оруулахгүй

"УАЗ 469" автомашиныг БНХАУ хилээрээ оруулахгүй

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 08:00 цагт нээнэ. БНХАУ цар тахлын хорио цээрийн дэглэмээ бууруулсан. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд зогссон ачаа тээврийг нээж байгаа юм.

БНХАУ-руу зорчих иргэдэд тус шаардлага тавьж байгаа. Тодруулбал 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх /сөрөг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй/. Үүнээс гадна зорчих иргэд мэдүүлгээ цаас болон цахим хэлбэрээр бөглөх шаардлага тавьж байгаа.

Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлнэ. Харин дараа нь 500-1000 болгож тоог нэмэгдүүлнэ. Эрээн хотод гурван жил гадаадаас ирэх иргэдийг хүлээж аваагүй учир нөхцөл байдал бүрэн хангагдаагүй байгаа хэдий ч манай улсаас очих иргэдийг 22 зочид буудал хүлээж авах үнийн саналаа өгсөн байгаа.

Мөн хоёрдугаар сарын 08-наас найман хүнээс доош суудалтай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлнэ . Харин  “УАЗ 469” авто машиныг хил хооронд ашиглаж болохгүй гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдсэн.

-Сурв: БНХАУ-аас  Монгол Улс руу нэвтэрч байгаа иргэд ямар дүрэм журам мөрдөх вэ?

БНХАУ-ын иргэд Монгол Улс руу зорчихдоо одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу нэвтэрнэ.

-Нэгдүгээр сарын 08-нд оруулах автомашиныг хэрхэн сонгон шалгаруулах вэ?

-Энэ асуудлыг манай АТҮТ хариуцаж байгаа. Ойрын хугацаанд тээвэрлэлт хийх ачаа тээврийн жолоочид АТҮТ-ийн салбарт бичиг баримтаа өгнө. Цаашдаа энэ 100 гэсэн тоог нэмэгдүүлнэ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Н.Учрал: Цахим гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагч

Төв талбайд арванхоёрдугаар сарын 31-нд "Мөнгөн үдэш" цэнгүүн болно

нэмэгдүүлснээрээ онцлогтой байв.Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн арванхоёрдугаар сарын 31-нд Д.Сүхбаатарын талбайд болохыг эх сурвалж хэлэв. Нийслэ

“Эх орондоо л очихсон” баримтат киног олон нийтэд толилуулна

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалын “Zoljargal and Son film”,Зөвийг шүгэлдэгчид НҮТББ-ын хамтын бүтээл, “Эх орондоо л очихсон” баримтат киног олон нийтэд үзүүлэхээр болжээ. Уг