loader
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргын гэр, бусад обьектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргын гэр, бусад обьектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ.

Цагдаагийн байгууллагаас түүний гэр болон хамаарал бүхий этгээдийн объектод нэгжлэг хийсэн байна. С.Батдөлийг 48 цагийн хугацаатай саатуулжээ. Түүнийг 2021 онд томилсон байна.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн хилийн чанадад амарч байгаа юм байна. Тэрээр ирэх даваа гарагт ажилдаа орно гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2023.01.05) УИХ-ын чуулганы танхимд үг хэлэхдээ "Орлогоо нотолж чаддаггүй төрийн албан хаагчдыг ил болгоно. Ялангуяа газрын асуудлыг ил болгоно. БОАЖЯ-ны газар зардаг дарга нар болгоомжтой байгаарай. Би төмөр замын дарга нарт хандаж хэлэхэд тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болно. ББСБ-тай Монголбанкны газрын дарга нарыг ч зарлана" гэсэн юм.       

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

500 тэрбумаас нэг их наядыг олдог ч, орлогоо мэдүүлдэггүй машин, гар утасны ченжүүдийг хянана

Татварын ерөнхий газраас бизнес эрхэлдэг иргэдийн борлуулалт, орлогод судалгаа хийсэн талаар мэдээлсэн.Тодруулбал, жилд 50 мянган автомашиныг иргэний журмаар оруулж ирж, нэг их наядын орлого олсон маш

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим брайл төхөөрөмж, "сонсдог" номын сан

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна номын сан, ном зүйн хүртээмжтэй үйлчилгээг хүргэхэд онцгой анхаардаг.

"Хиппо 2022" Олон улсын англи хэлний олимпиадын S10 ангилалд сурагч Э.Есүлүн алтан медаль хүртжээ

10 дахь жилдээ зохион байгуулагдсан "Хиппо 2022" Олон улсын англи хэлний олимпиадад Монгол Улсын зургаан сурагч олимпиадын төгсгөлийн шатанд оролцож, амжилт гаргажээ.