loader
Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Нийслэл хотын хэмжээнд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 байгаагаас "Toyota prius 20" маркийн тээврийн хэрэгсэл 67,456  буюу 50,6 хувь, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна.

Нийслэл хотын нутаг дэвсгэрт гудамж талбай, автомашины ил зогсоолд байрлуулсан приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг Т, Д, Э нарын гурван бүлгийн 12 этгээдэд холбогдох нүүрсэн яндан хулгайлах 27 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

2023 оны нэгдүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоожээ

Иймд иргэд өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж хяналтын камертай бүсэд харуул хамгаалалтай орчинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

51 жилийн өмнө сураггүй алга болсон охиноо ДНХ-ны тусламжтайгаар олжээ

Бяцхан охин байхдаа хулгайлагдсанаас хойш 51 жилийн дараа ДНХ нь таарч гэр бүлийнхэн нь олж уулзжээ.

ЭМД-ын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүллээ

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд 1 дүгээр сарын сарын 25-29-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Я

Улс орны асуудлыг зөвлөлдөж шийдэх 11 иргэнийг ирэх сарын 20-нд сонгоно

Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.Тодруулбал, “Зөвлөлдөж шийдье” улсын хэм