loader
БШУ-ы сайд Тайландын гүнжид бараалхлаа

БШУ-ы сайд Тайландын гүнжид бараалхлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид энэ өдрүүдэд Тайланд улсад албан томилолтоор ажиллаж байна.


Тайланд улсад Ази номхон далайн бүсийн орнуудын боловсролын сайд нарын 2 дугаар бага хурал болж байгаа юм. Энэхүү хуралд оролцох үеэрээ боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндорнд бараалхлаа. Тайландын эрхэмсэг гүнж 2007 онд Монгол Улсад айлчлах үеэрээ өөрийн санаачилсан сурагчдын хоолны чанар, шим тэжээл, эрүүл бүтээгдэхүүнээр хангах бичил тогтолцоог бүрдүүлэх төслийг эхлүүлж байсан юм. Төслийг Төв аймгийн Алтанбулаг, Баян, Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ерөнхий боловсролын сургуулиудад 2009-2016 онд хэрэгжүүлсэн.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 358 мянган суралцагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Цаашид гүнжийн санаачилсан “Туслах аж ахуйд суурилсан сургуулийн үдийн хоолыг хөгжүүлэх нь” төслийг улам өргөжүүлж, хэрэгжүүлэх саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ. Уулзалтын үеэр сургалтын хэрэглэгдэхүүн, анагаах ухааны чиглэлээр оюутан солилцох, түүхийн олдворын судалгаа зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо гэж БШУЯ мэдээлэв.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Элчин сайд Филип Малон, морин спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг Олимпик хауст хүлээн авч уулзан, хоёр орны спортын

Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2022.08.08/ Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн Ерөнхийлөгч Хашиба болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Японы Ол

Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.08.22) Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчди