loader
САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ НЭРИЙГ СОЛИХООР ДЭМБ БЭЛДЭЖ БАЙНА

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ НЭРИЙГ СОЛИХООР ДЭМБ БЭЛДЭЖ БАЙНА

Дэлхийн олон оронд вирус нь тархаад байгаа сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчлөхөөр эрдэмтэд судлаачидтай ярилцаж байгаагаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт уг өвчин болон түүний вирусийн нэрийг “ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох” агуулгагүй болгон өөрчлөхийг 30 гаруй эрдэмтэн ДЭМБ-д уриалсан юм.

Сармагчны цэцэг өвчнийг Африк тивтэй шууд холбох нь утга учиргүй гэж тэд үзэж байгаа гэнэ.

Өнгөрсөн хугацаанд дэлхий даяар уг өвчний халдварын 1,600 орчим тохиолдол бүртгэгдээд байна.

Сармагчны цэцэг өвчний халдвар байнга дэгддэг Африк тивийн орнуудад 72 хүн нас барсан бол тус тивээс гадна шинээр тархсан дэлхийн 32 оронд одоогоор эндэгдэл бүртгэгдээгүй байгаа.

Ирэх долоо хоногт ДЭМБ шуурхай хуралдаан зохион байгуулж, сармагчны тахал өвчнийг дэлхийн хэмжээний эрүүл мэндийн гамшигт тооцох эсэхийг шийдэх юм байна.

Энэ бол тус байгууллагаас гаргадаг анхааруулгын хамгийн дээд хэлбэр бөгөөд өмнө нь гахайн ханиад, полиомиелит, эбола, зика, ковид өвчнүүдийг ийм ангилалд оруулж байжээ.

“Сармагчны цэцэг өвчний энэ удаагийн тархалт урьд өмнө тохиолдож байгаагүй, санаа зовоосон үзэгдэл юм. Тиймээс би ирэх долоо хоногт шуурхай хороог хуралдуулж, энэ тархалтыг олон улсын хэмжээний нийтийн эрүүл мэндийн гамшиг ангилалд оруулах эсэхийг шийдвэрлэхээр боллоо” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейесус ярьсан байна.

Сармагчны цэцэг өвчний вирус нь салхин цэцэг өвчний вирустэй нэг төрөлд багтдаг ч хүмүүсийг харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчлүүлдэг.

Хэдийгээр хүндэрдэггүй, ерөнхий хүн амд аюул бага гэгддэг ч Их Британи зэрэг зарим улсууд болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор салхин цэцэг өвчний вакциныг нөөцөлж эхэлсэн байна.

Сармагчны цэцэг өвчин өмнө нь Африк тивийн баруун болон төв хэсгээр хүмүүсийн дунд тархдаг байсан бол энэ удаа тус тивийн гадна орших улс орнуудад тархсан нь ховор үзэгдэл юм. Вирус сармагчнаас бус ихэнхдээ зэрлэг мэрэгч амьтдаас хүнд дамждаг.

Уг өвчний вирус агаар дуслын замаар тархдаггүй, халдвартай хүнтэй хэт ойр харилцахад буюу хүрэлцэх замаар халдварладаг байна.

Тухайлбал бэлгийн замаар халдварлах боломжтой юм.

 

Эх сурвалж: BBC

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дорнод аймгийн нутагт цасанд суусан автомашинуудыг татан гаргажээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн ”Дөчийн шороо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ 2 суудлын автомашин цасанд суужээ. Энэ тухай дуу

Путины “тархи” Александр Дугин гэж хэн бэ?

Фашист үзэл бодлоороо алдартай, Оросын улс төрийн гүн ухаантан, шинжээч, стратегич Александр Гелевич Дугин нь 1962 онд Москва хотноо төрсөн. Түүний аав Гелий Александрович Дугин нь ЗХУ-ын цэргийн тагнуулын хурандаа генерал бол ээж Галина нь анагаах ухааны доктор хүн байжээ. Аав нь түүнийг гурван настай байхад гэр бүлээ орхисон боловч хүүгийнхээ сайн сайхны төлөө эрх баригчидтай холбоотой асуудлуудаас нь ангижруулж тусалдаг байв.

339 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 339 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь халдварын тоо өмнөх өдрийнхөөс 130-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Монгол Улсад 948421 хүнээс коронавирусийн халдвар авсан нь бүр