loader
Ойн түймэр ойртож байгаатай холбогдуулан Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

Ойн түймэр ойртож байгаатай холбогдуулан Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

Австралийн нийслэл Канберра хотын өмнөд хэсэгт ойн түймэр ойртож ирсэн тул өнөөдөр тус хотод онц байдал зарлажээ.

Канберрад тулж ирсэн түймэр нь 18,500 орчим га газрыг хамраад байгаа юм. Хотын захын оршин суугчдад нүүх бэлтгэлтэй байхыг эрх баригчид анхааруулжээ.

Канберра нь Австралийн хамгийн том хоёр хот болох Сидней, Мелбурн хоёрын дунд оршдог, 400,000 орчим оршин суугчтай.

Хамгийн сүүлд 2003 онд тус хот ойн түймэрт өртөх үеэр дөрвөн хүн амь үрэгдэж, 500 орчим хүн түлэгдэж, 470 айлын орон байр шатаж байжээ. Энэ удаагийн түймрийн нөхцөл байдал 2003 оны гамшгийнхтай төстэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Ойрын өдрүүдэд Канберра орчмын агаарын температур Цельсийн 40 хэмийг давж, салхины эрч хүчтэй байгаа нь аюулыг улам нэмэгдүүлж байна.

Есдүгээр сард Австралид эхэлсэн ойн түймрийн улмаас 33 хүн амиа алдаж, хэдэн мянган орон байр шатжээ. Нийтдээ 11 сая гаруй га газрын ой мод түймэрт шатаад байна.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ирэх долоо хоногт цочир хүйтрэх тул цахимаар болон нөхөн хичээллэх санал гаргалаа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчид маргааш дахин шалгалтад хамрагдана

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг энэ оны дөрөв болон тавдугаар сард зохион ба

Их дээд сургуулиудын төлбөрийн мэдээлэл

Энэ жилийн хувьд 88 Их дээд сургуулиудын хэмжээнд 18 мянга гаруй оюутан шинээр элсэж суралцана хэмээн салбар яамнаас мэдээлэв.Үүнтэй холбогдуулан 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн их сургуули