loader
Орчин үеийн бүх хүн Неандерталь гентэй болохыг судлаачид харуулжээ

Орчин үеийн бүх хүн Неандерталь гентэй болохыг судлаачид харуулжээ

Африк тивээс бусад тив рүү нүүдэллэсэн бүх хүмүүсийн удам ямар нэг хэмжээгээр Неандерталь хүний генийг хадгалж байдаг гэсэн хэвшмэл ойлголт бий.

Харин орчин үеийн хүн төрөлхтний өлгий болсон Африк тивийн уугуул иргэдэд л байхгүй гэж үздэг. Орчин үеийн хүний өвөг дээдэс неандерталиудтай эвцэлдэж байсныг анх 2010 онд эрдэмтэд баталсан юм.

Тухайн үеийн дүгнэлтээр Европ, Ази, Америк тивийн оршин суугчдад неандерталь хүний гени 2 орчим хувьтай байдаг бол Африк тивийн уугуул хүмүүст огт байдаггүй гэж үзэж байв.

Харин АНУ-ын Принстоны Их сургуулийн судлаачдын гаргасан шинэ компьютер тооцооллоор Африкчуудад ч неандерталийн тодорхой хэмжээний хольц байгааг тогтоожээ.

Одоогоос 60-80 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн Африк тивээс гадагш нүүдэллэж, зөвхөн энэ нүүсэн хэсэг нь замдаа неандерталиудтай холилдсон гэж үздэг онол эргэлзээтэй болж байна.

Шинэ судалгааны үр дүнгээр бол 200,000 орчим жилийн өмнө анхны хүмүүс Африк тивээс Европ руу нүүж, неандерталиудтай холилдсон гэнэ. Дараа нь тэд буцаж Африк тивд ирэхдээ неандерталь генийг тараажээ.

Мөн энэ удаагийн судалгаагаар Европчуудтай харьцуулахад Зүүн Азийн иргэд неандерталь генийг 20 орчим хувь илүү агуулдаг гэсэн таамгийг няцаасан байна.

Үнэндээ Европ, Зүүн Азийн оршин суугчдын агуулдаг неандерталь генийн хэмжээ гайхмаар адил түвшинд байгааг шинэ судалгаа харуулжээ. Судалгааны дүгнэлт өчигдөр "Cell" шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цахим орчинд эергээр нөлөөлье аян эхэллээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооны санаачилгаар “Цахим бүслэлт ба нийгмийн сэтгэлзүй” чуулган амжилттай зохион байгуулагдлаа.

Цэцэрлэгийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia системээр явагдаж байгаа бөгөөд түр оршин суугч иргэн хүсэлт илгээх боломжтойг Боловсролын газраас мэдээллээ.

“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 415 хүүхдийн нэр тодорлоо

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.