loader
“Moderna” компанийн “COVID-19”-ийн туршилтын вакцин “омикрон” хувилбарын эсрэг үйлчилж

“Moderna” компанийн “COVID-19”-ийн туршилтын вакцин “омикрон” хувилбарын эсрэг үйлчилж

Америкийн биотехнологийн “Moderna” компанийн “COVID-19”-ийн туршилтын вакцин “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр “BA.4”, “BA.5” дэд хувилбарын эсрэг үйлчилж байгаа талаар тус компани лхагва гарагт мэдээлжээ.


“Moderna” АНУ-д ирэх намраас хэрэглэж эхэлнэ гэж найдаж байгаа уг вакциныг “омикрон” хувилбар болон коронавирусний анхны омгийн аль алиных нь эсрэг үйлчлэх зориулалттайгаар гарган авсан байна. 


Эмнэлзүйн сүүлийн шатны туршилтаар шинэчилсэн вакцин өмнө нь вакцинд хамрагдсан, халдвар авсан хүмүүсийн бие дэх “BA.4”, “BA.5”-ын эсрэг үйлчлэх эсрэг биет ойролцоогоор тав дахин нэмэгдсэнийг тогтоосон гэж “Moderna” компани мэдээлжээ.


Гэхдээ “омикрон”-ы анхны хувилбарынхтай ижил хэмжээний эсрэг биетийг үүсгээгүй бөгөөд дээр дурдсан дэд хувилбаруудын эсрэг биетийн түвшин ойролцоогоор гурав дахин бага байжээ. Энэ сарын эхээр тус компани шинэ вакцин нь “омикрон” хувилбараас хамгаалж байгааг тогтоосноо мэдээлээд байсан юм.


АНУ-д сүүлийн үед “BA.4”, “BA.5” дэд хувилбарын тархалт нэмэгдэх болоод байгаа бөгөөд мэргэжилтнүүд тэдгээрийн дархлаанаас зугтах, дахин халдварлуулах байдалд санаа зовних болжээ. Мөн “BA.4”, “BA.5” нь хүндээр өвчлүүлдэг байж болзошгүй байгаа юм байна.


“Vanderbilt” их сургуулийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн, доктор Уильям Шаффнер зуны сүүл гэхэд “BA.4”, “BA.5” давамгайлан тархах төлөвтэй байгааг сануулаад, “Moderna”-гийн туршилтын үр дүнг “сайн мэдээ” хэмээн тодорхойлсон байна.


Мөн тэрбээр “омикрон”-ы анхны хувилбарт зориулан гарган авсан вакцин “BA.4”, “BA.5”-ын эсрэг үйлчлэх эсэхэд судлаачид эргэлзэж байсныг тэмдэглэн хэлжээ. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс авсан мэдээллээр, одоогоор хоёр дэд хувилбар нь халдварын нийт шинэ тохиолдлын 35 орчим хувийг эзэлж байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ДОХ-ын сэжигтэй тохиолдол батлагджээ

Гашуун сухайтын авто замаар нүүрс тээвэрлэж байгаа жолооч болон оршин суугч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн “Ковид 19”-ийн болон бэлгийн замын халдварт өвчин

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт  бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 8, гал түймрийн утаажилты

ЭМД-ын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүллээ

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд 1 дүгээр сарын сарын 25-29-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Я