loader
Улаанбаатар хотоос 125 шалгуулагч 800 ОНОО авчээ

Улаанбаатар хотоос 125 шалгуулагч 800 ОНОО авчээ

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад нийтдээ 36 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 2872 нь шалгалтдаа ирээгүй байна. Тэдний дийлэнх нь өмнөх оны төгсөгчид байжээ. Энэ жилийн шалгалтын ирц 92 хувьтай байв.

Математик, англи хэл, ниймгийн хичээлийг хамгийн олон хүүхэд өгсөн бол газар зүй, орос хэл, түүхийн хичээлийг хамгийн цөөн шалгуулагч өгчээ.

Өмнөх 2019 онд 109 шалгуулагч 800 оноо авсан бол 2020 онд 182, 2021 онд 209, энэ онд 208 шалгуулагч 800 оноо авчээ. Тэр дундаа Орос хэлний шалгалтад нийт 67 хүүхэд 800 оноо авсан нь хамгийн өндөр бол газар зүйн хичээлд авсан ганц 800 оноо Завхан аймгийн шалгуулагчийнх байлаа.

Мөн монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд 1180 шалгуулагч хүрээгүй байна. Эдгээр шалгуулагч цар тахлаас шалтгаалан танхимаар хичээллээгүй нөхцөл байдал нөлөөлсөн байж болзошгүй тул дахин боломж олгож наймдугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин зохион байгуулахаар болжээ.

2022 оны ЭЕШ-ын зарим тоон үзүүлэлтийг хүргэж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Баялгийн сангийн хуримтлал энэ онд 500 мянган төгрөгт хүрнэ"

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө

Өмнөд Солонгос: Ирэх оноос хий насыг тоолохгүй

Өмнөд Солонгос улс ирэх оноос эхлэн олон жилийн тогтсон уламжлалаа эвдэх гэж байна. Тодруулбал, тус улсын иргэд бүгд нэг насаар залуужихаар болж байгаа юм.Өмнөд Солонгос улсын энэ сар /арванхоёрдугаар

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүүг томлигдлоо

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирал О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.П.Ганхү