loader
Эрэгтэй баг 10 дахь өрөгтөө Зимбабве улсын багийг хожлоо

Эрэгтэй баг 10 дахь өрөгтөө Зимбабве улсын багийг хожлоо

Энэтхэгийн Ченнай хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын 10 дахь өдрийн тэмцээнд Монголын эрэгтэй шатарчид Зимбабве улсын багтай оноолт таарч ОУИМ Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-Эрдэнэ хожил авч, С.Билгүүн хайнцаж, эрчүүд 3,5:0,5-аар өрсөлдөгч багаа хожлоо.

Манай эмэгтэй баг Болгарын шигшээтэй энэ өрөгт оноолт таарсан. Энэ удаа ОУЭИМ А.Энхтуул, Т.Мөнхзул, ОУШХМ Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар өнөөдөр хөлгийн ард сууж, Их мастер цолны болзол биелүүлсэн Т.Мөнхзул, Болгарын Г.Пейчеватай 2 дугаар ширээнд хараар нүүн хайнцлаа. Монгол-Болгарын багийн оноо 0,5:0,5 болов. Т.Мөнхзул энэ олимпиадад 10 өрөг наадаж, 5 хожил, 5 хайнаатай боллоо.

Нэгдүгээр ширээнд А.Энхтуул хайнцан, 3 дугаар ширээнд Б.Мөнгөнзул хожил авч, онооны харьцаа 2:1-ээр манайх хошуучилж явсан ч Д.Мөнхзул тэнцэх боломжийг алдан хожигдол хүлээснээр 2:2 -оор тэнцлээ. Харин Б.Мөнгөнзул 9 өрөг наадсанаас 8 дахь хожилоо авлаа.

Монголын эмэгтэйчүүдийн баг 10 өргийн дараа 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 162 багаас 12 дугаар байрт бичигдлээ. Маргааш Францын шигшээ багтай сүүлчийн 11 дэх өргөө нүүнэ.

Хувийн буюу ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд А.Энхтуул 8 өргөөс 2 хожил, 5 тэнцээ, 1 хожигдолтой , 4,5 оноотой 16 дугаар байрт, 3 дугаар ширээнд Т.Мөнхзул 10 өрөг тоглосноос 5 хожил, 5 тэнцээтэй, хожигдолгүй, 7,5 оноотой 7 дугаарт, дөрөвдүгээр ширээнд Б.Мөнгөнзул 9 өргөөс 8 хожил, нэг хожигдолтой ,8 оноотой ширээндээ хоёрдугаарт бичигдэн, 4 дүгээр ширээндээ медальд тун ойрхон байна.

Эрэгтэй багийн хувьд 10 өргийн дараа 5 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой 188 багаас 45 дугаарт бичигдэж байна. Маргааш Киргизийн шатарчидтай сүүлчийн өргөө наадна. ОУИМ Б.Гүндаваа 3 дугаар ширээнд 7 өрөг тоглож, 4 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтой 18-д жагсаж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ч.Ганжавхлан АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Сайн дурын ажилтны шагнал авчээ

"Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Сайн дурын ажилтны шагнал хүртсэн тухайгаа өөрийн Фэйсбүүкээр мэдээлжээ.Түүнд Цагаан ордноос Ерөнхийлөгч Жо Байден

Өнгөрсөн хоногт 136 хүнээс коронавирус илэрчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусийн ПГУ шинжилгээгээр батлагдсан 136 тохиолдол батлагджээ. Үүнээс 66 нь Улаанбаатар хотод, 37 нь Өмнөговь аймагт, 33 нь Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. На

“СТРАТЕГИЙН БАРИМЖААТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА”, “ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ДЭД ТӨСЛИЙГ БШУЯ-НЫ АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛАВ

Төрийн албыг чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.