loader
ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна

ДЭМБ: “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт илэрсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо 18 хувиар өсөж, 4.1 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт мэдээллээ.

ДЭМБ-ын “COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, халдвараар нас барсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхтой ойролцоо /8500 орчим/ байснаас Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази, Америкт өссөн байна.

Мөн коронавирусний халдварын шинэ тохиолдлыг өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад Ойрхи Дорнодод хамгийн ихээр буюу 47 хувиар өссөн бол Европ, Зүүн Өмнөд Азид 32 хувиар, Америкт 14 хувиар өсжээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, дэлхийн 110 оронд халдварын тохиолдол өссөний дийлэнх нь “омикрон” хувилбарын “BA.4”, “BA.5” дэд хувилбартай холбоотой байна.

Цар тахал өөрчлөгдөж байгаа ч дуусаагүй байгааг тэрбээр тодотгоод, улс орнууд тандалт судалгаа, генийн дарааллыг тогтоох хүчин чармайлтаа сулруулж байгаатай холбоотойгоор “COVID-19”-ийн генийн хувьслыг тандах ажил “аюулд” орж байгааг сэрэмжлүүлжээ. Улмаар ийм байдал нь илрүүлэхэд хүнд, аюултай шинэ хувилбарууд үүсэх эрсдэлийг бий болгоно гэв.

Иймд хүн амын хамгийн эмзэг бүлэг болох эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насны иргэдээ дархлаажуулахыг ДЭМБ-ын тэргүүн улс орнуудад уриалаад, олон зуун сая хүн вакцинд хамрагдаагүйн улмаас хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Түүний хэлснээр, дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн 1.2 тэрбум гаруй тун вакциныг тариад байгаа боловч ядуу буурай орнуудад дархлаажуулалтын дундаж түвшин 13 хувьтай байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ууцны үнэ хөөрөгдсөн худалдаачдыг 500 мянган төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЧИНЬ ГАНТАЙ УТСААР ЯРИВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.Сайд Б.Батцэцэг БНХАУ-ы

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/59 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийтийн тээврийн газрын хамтарсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад мөрдөгдөх норм дүрэм, стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлийн хяналт шалгалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэлжээ.