loader
Дуслын шингэн болон хувийн хамгаалах хэрэгсэл 3-12 сарын, антибиотик, тариур, систем 2-6 сарын нөөцтэй байна

Дуслын шингэн болон хувийн хамгаалах хэрэгсэл 3-12 сарын, антибиотик, тариур, систем 2-6 сарын нөөцтэй байна

Шадар сайд С.Амарсайхан бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа 6 сараар бүрдүүлэх ажлын явцтай танилцжээ.

Энэ үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас "Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварт цар тахлын шалтгаанаар 519 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ч эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өнгөрсөн оны мөн үеийн хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувьтай тэнцэх буюу 10 мянга гаруй өвчтөнөөр тооцоолон эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж буй.

Ингэснээр 21 аймгийн дөрөвт нь 91-ээс дээш хоног, үлдсэн аймгуудад 30-90 хоногийн нөөцтэй байгаа.

Дуслын шингэн болон шинж тэмдгийн эсрэг эм, амилуулах тусламж, үйлчилгээний эм, хувийн хамгаалах хэрэгсэл 3-12 сарын нөөцтэй байгаа бол антибиотик, тариур, дуслын систем 2-6 сарын нөөцтэй" байгааг мэдэгдэв.

зураг
 

Шадар сайд ковидын үеийн гэлтгүй, бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа 6 сараар бүрдүүлэхийг хариуцсан агентлагт даалгажээ.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээр гаднаас эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авхуулахгүй байх үүрэг өгөгдсөн бөгөөд хэрэгжилтид хяналт тавьж ажиллахыг анхааруулсан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МОНГОЛ ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ харьцах ханш сулаараа дэлхийд 14 ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

Монгол төгрөгийн ам.долларын эсрэг ханшийг дэлхийн бусад улсуудын үндэсний валютын ханштай сүүлийн байдлаар харьцууллаа.Ингэхэд хамгийн сул ханштай валютуудын арван дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Ха

Х.БАТТУЛГА: АРДЧИЛСАН НАМД ЭВ ДУТАЖ БАЙГАА Ч ХҮЧ ДУТАХГҮЙ

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд, ардчиллыг дэмжигч иргэдтэй уулзаад өнөөдөр Дорноговь аймагт ирлээ.Сүхбаатар аймаг бол УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан намын төлөөллийг сонгосон, намын анха

Нийслэлд 6 байршлын зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дуусжээ

Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан билээ.Одоогийн байдлаар 6 байршлын засвар, шинэчлэл бүрэн дуусаж, мөн 6 байрши