loader
Монголын Математикийн Нийгэмлэгийн төлөөлөл Дэлхийн Математикийн Холбооны Ерөнхий Ассамблейд оролцов

Монголын Математикийн Нийгэмлэгийн төлөөлөл Дэлхийн Математикийн Холбооны Ерөнхий Ассамблейд оролцов

International Mathematical Union буюу Дэлхийн Математикийн Холбоо нь 1920 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй байгууллага бөгөөд нийт 87 улсыг эгнээндээ нэгтгэдэг.

Монгол Улсын хувьд 2021 оны 8 сараас ажиглагч гишүүнээр элссэн бөгөөд уг холбоонд Монгол Улсыг Монголын Математикийн Нийгэмлэг төлөөлдөг байна.

2022 оны 7 сарын 2-3-нд Финланд улсын нийслэл Хельсинки хотод болсон Дэлхийн Математикийн Холбооны 19-р Ерөнхий Ассамблейд Монгол Улсыг төлөөлж Монголын Математикийн Нийгэмлэгийн тэргүүн Л.Алтангэрэл оролцоод ирлээ.

зураг
 

Уг ассамблейн үеэр тус холбооны сүүлийн 4 жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, салбар хороо, комиссуудын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож хэлэлцсэнээс гадна дараагийн 4 жилд ажиллах холбооны удирдлага, удирдах зөвлөл болон бусад салбар хорооны удирдлагыг сонгож, 2026 онд дараагийн ерөнхий ассамблей болон Дэлхийн Математикчдын Конгресс болох улс, хотыг тодрууллаа.

Ирэх 4 жилийн хугацаанд Дэлхийн Математикийн Холбооны ерөнхийлөгчөөр Японы профессор Хираку Накажима (Hiraku Nakajima), ерөнхий нарийн бичгийн даргаар Францын профессор Кристоф Зоргер (Christoph Sorger) ажиллахаар сонгогдсоноос гадна дараагийн ерөнхий ассамблейг 2026 онд АНУ-ын Нью-Йорк хотод, Дэлхийн Математикчдын Конгрессыг АНУ-ын Филадельфиа хотод тус тус хийхээр товлолоо.

Дэлхийн Математикчдын энэ удаагийн конгрессыг ОХУ-ын Санкт Петербург хотод зохион байгуулахаар бэлтгэл ажил явагдаж байсан боловч Орос-Украины дайнтай холбоотойгоор цуцлагдаж, холбооны ерөнхий ассамблейг Хельсинки хотод, харин конгрессыг 2022 оны 7 сарын 6-14-нд онлайнаар зохион явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Дэлхийн Математикийн Холбооны ерөнхий ассамблейн дараа Математикчдын дээд шагнал болох Фиелдсийн медальтнууд болон бусад шагналуудыг зарлаж, шагналтнуудын лекц 2022 оны 7 сарын 5-6-нд Хельсинкийн Аалто их сургуульд болжээ. Энэ удаагийн Фиелдсийн шагналыг Женевийн их сургуулийн профессор Хуго Думинил Копин (Hugo Duminil-Copin), Принсетоны их сургуулийн профессор Жун Ха (June Huh), Оксфордын их сургуулийн профессор Жеймс Мэйнард (James Maynard), Швейцарийн Лозанийн их сургуулийн профессор Марина Вязовская нар хүртсэн байна.

 

Монголын Математикийн Нийгэмлэгийн удирдах зөвлөлд МУИС, ШУТИС, МУБИС, МГТИС болон СЭЗИС-ийн профессор, багш нар сонгогдон ажилладаг бөгөөд цаашид Дэлхийн Математикийн Холбоонд байнгын гишүүнээр элсэж, тус холбооны болон салбар хороо, комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор төлөвлөн ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бага зардлаар, бодлого уралдуулдаг сонгуулийн эрхзүйн орчныг бүрдүүлнэ

Улс төрийн намууд өчигдөр Төрийн ордонд “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал дээр цугларлаа. Туулай жилийн босгон дээр тэд хуралдаж, улс төрийн намын авлига болон Улс төрийн намын тухай хууль ба санхү

Дэлхийн хүн ам маргааш "8 тэрбум" хүрнэ

Дэлхийн түүхэд маргааш нэгэн чухал үйл явдал болох гэж байна. Маргааш буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр дэлхийн хүн ам 8 тэрбум хүрнэ гэж Нэгдсэн Үндэстний байгууллагаас мэдээллээ. Хүн амы

Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ

Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэгл