loader
“DevSummit 2022”: Технологийн салбарын хамгийн том арга хэмжээг онцлохуй

“DevSummit 2022”: Технологийн салбарын хамгийн том арга хэмжээг онцлохуй

Дижитал ертөнц хувьсан өөрчлөгдөж, хөгжлийн дараагийн шатанд хүрснээр МЕТАВЕРС гэх нэр томьёо дэлхий дахинаа цуурч байна. Мэдээллийн технологийн салбарын индэр болсон “DevSummit” арга хэмжээ ч энэхүү агуулгыг онцолж, "Into the Metaverse" сэдвийн дор зохион байгуулагдлаа.

Өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжилсэн тус арга хэмжээнд салбарын туршлагатай мэргэжилтнүүд, нэр хүндтэй хөгжүүлэгч, инженерүүд олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, арга хэмжээг хөглөхийн сацуу технологийн салбарт түүчээлэгч компаниуд өөрсдийн хөгжүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, хамтран ажиллах боломжуудыг нээжээ.

Мөн энэ удаагийн арга хэмжээ нь технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор эмэгтэй мэргэжилтнүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, өөрсдийн ололт амжилтын түүхээ хуваалцсанаар онцлог болов.

Мобиком Корпорацийн хувьд тус арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бөгөөд хоёр илтгэгч оролцож өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Тухайлбал, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Л.Буянтөгс “Throttle Architecture Pattern” сэдвийг онцолсон бол Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны менежер Ж.Магваншийрэв Монпэй үйлчилгээний “Дижитал бонд” төслийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан бэрхшээлүүд, түүний даван туулсан туршлага, ашигласан технологи зэргийг илтгэлдээ дурджээ.

Мобиком Корпорацийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Л.Буянтөгс:

“Программ хангамжийн нийтлэг хэрэглэгддэг архитектурын загваруудыг (architecture pattern) ашиглаж сурах нь систем хөгжүүлэгчдийн цаг хугацааг хэмнээд зогсохгүй бүтээсэн программыг нь найдвартай ажиллах баталгаа болж чаддаг. Нийтээр өргөн хэрэглэгддэг архитектурын загваруудын нэг болох throttle architecture pattern-г би илтгэлдээ танилцууллаа. Энэ нь клиентээс (хэрэглэгч, систем) хүлээн авагч систем дээр ирэх өндөр ачааллыг зардал багатай боловсруулах боломжийг олгодог архитектурын загвар юм. Өнөө үед хэрэглэгчдэд онлайн үйлчилгээ үзүүлэхийн тулд хэд хэдэн байгууллагын системүүд хоорондоо нарийн уялдаа холбоотой ажиллах хэрэгцээ гарч, байгууллага хоорондоо найдвартай ажиллагааны гэрээ хийж бие биедээ үйлчилгээ үзүүлж байна. Тухайн сүлжээнд оролцож байгаа нэг оролцогч хэт өндөр ачаалал өгсөн бол бусад оролцогчдын үйлчилгээ түүнийг дагаж доголдох ёсгүй. Энэ боломжийг throttle architecture pattern олгож байна”

зураг
 
зураг
 
зураг
 

Мөн салбартаа тэргүүлэгч технологийн шийдлүүд болох MonPay болон VOO үйлчилгээг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулахын зэрэгцээ шинэ, чадварлаг хөгжүүлэгчдэд ажлын байр санал болгожээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жүжигчин И Сын Ги найз бүсгүй И Да Интай хуримаа хийхээ зарлав

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ний өдөр Өмнөд Солонгос улсын жүжигчин Ли Сын Ги инстаграм хуудаснаа гар бичмэл захидлаа хуваалцаж, энэ мэдээг дэлгэв.Түүний захидал дараах байдалтай байна.Сайн байна у

Брендан Фрейзер 12 жилийн дараах анхны дүрээрээ "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал" хүртлээ

Өнөө цаг үеийн хамгийн дуулиантай "Comeback" гэгдэж буй Брендан Фрейзерийн "The Whale" дахин нэг шагнал хүртлээ. "Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал"-ыг өөрийн бүтээсэн гол дүрээрээ ийнхүү хүртсэн нь хүмүү

Apple компани гуравдугаар сарын 8-нд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани энэ хаврын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ “Peak performance” нэрийн дор Мягмар гарагт зохион байгуулахаар болсон байна.Арга хэмжээний зарлалдаа компанийн логог олон өнгөөр