loader
"Даншиг наадам-Хүрээ цам 2022" Хүй долоон худагт болно

"Даншиг наадам-Хүрээ цам 2022" Хүй долоон худагт болно

Даншиг наадам Хүрээ цам 2022 шашин соёлын наадмыг ирэх наймдугаар сарын 6,7-нд Хүй долоон худагт зохион байгуулах тов гарчээ. Монголын шашин соёлын тус наадам хамгийн сүүлд цар тахлаас өмнө 2020 онд Гандантэгчинлэн хийдэд болж байв. Уламжлал ёсоор жил бүр өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг тус наадмыг тухайн үед Батцагаан дуганд тэмдэглэж байсан бол энэ жил илүү өргөн хүрээнд хүй долоон худагт тэмдэглэх аж.

Хүрээ цамын хөтөлбөрт морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

Хөтөлбөр, арга хэмжээнээс гадна жахар цамын хурлыг сүсэгтэн олонд хурах юм. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт болдог Хүрээ цамын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог төдийгүй цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.

Энэхүү наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан өвөрмөц онцлогтой наадам. Тиймдээ ч аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг боломж гэж үздэг байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөгжлийн банкны яллагдагчаар татсан 80 хүний нэрийг зарлалаа

Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.00 цагт хийхээр товложээ.Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрү

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: "Тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмийг төрөөс 100% даах шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргана"

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлын үеэр "Тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмийг төрөөс 100% даах шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарга

КИВИ хамтлаг энэ сарын 18-нд ганцхан удаа тоглолтоо хийнэ

2004 онд албан ёсоор байгуулагдаж байсан КИВИ хамтлаг энэ сарын 18-нд ганцхан удаа тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод Tsetse, AM-C, Uka /solo/ нар оролцоно. Тоглолт Зайсан хиллийн Эвэнт халлд 20.00 ц