loader
Богд хааны ордон музейг сэргээн засварлана

Богд хааны ордон музейг сэргээн засварлана

Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Энэржин” ХХК шалгарснаар наймдугаар сарын 01-ний өдрөөс сэргээн засварлалтын ажлыг эхлүүлэхээр болов.

Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн засварын ажлын зураг төсөл өнгөрсөн онд Барилгын хөгжлийн төвөөр батлагдан гарсан бөгөөд дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлах юм.

Түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалын ажил эхэлж байгаатай холбогдуулан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах юм.

Мэргэжилтнүүд Соёлын яамтай хамтран барилгын сэргээн засварлалтын ажилд хяналт тавьж, зөвлөгөө тусламж үзүүлэх, сэргээн засварлалтын чиглэлээр сургалт, семинар хийхээр төлөвлөж байна.

Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар шинэчлэлийн ажлууд үргэлжилж байгаа юм.

Эх сурвалж: Соёлын яам

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Баярын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

Барс, Алтжин бөмбөгөр, Мишээл экспо худалдааны төв хоёрдугаар сарын 24-нийг хүртэл амрах бол Нарантуул ОУХТ гуравдугаар сарын 1-ээс ажиллана.Сүлжээ дэлгүүрүүдийн хувьд Номин бүх салбар, Имарт, Миний д

Э.Цэндбаатар, Э.Шинэчагтага нар 600 сая төгрөгийн бооцоотой тулалдана

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл хийлээ."Э.Цэндбаатар нар Монголын нэг номерын тамирчин. Дэлхийн аваргын хүрэл медаль

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ ГИШҮҮДЭЭ ТОМИЛЛОО

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.