loader
Нийт 375 хүн халдвар авсны 103 нь Өмнөговьд бүртгэгдэв

Нийт 375 хүн халдвар авсны 103 нь Өмнөговьд бүртгэгдэв

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 375 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 199 нь Улаанбаатар хотод, 176 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Архангайд долоо, Баян-Өлгийд гурав, Дархан-Уулд найм, Дорноговьд 27, Орхон хоёр, Өвөрхангай найм, Өмнөговь 103,Сүхбаатар нэг,  Сэлэнгэд гурав, Төв аймаг 10, Ховдод дөрвөн хүн бүртгэгджээ.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийхдээ "Цар тахлын халдвар өндөртэй 10 орны нэгдүгээрт Япон улс орж байгаа бол БНСУ удаалж байна. Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар улам нэмэгдэж байна. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцийн судалгаараар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд 1810 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой" гэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн ногоон бүсэд “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулж байна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын Дархан цаазат газартай хамтран есдүгээр сарын 5-15-ны хооронд нийслэлийн ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт явуулж буй юм.

Монголд анх удаа HOUSE EXPO 2022 үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, авто замын түгжрэл, газар хөдлөлтийн аюул, Covid19-н нөхцөл байдлаас шалтгаалан хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж хүн амын төвлөрөл багатай, эрүүл аюулгүй орчи

Замд эзэнгүй орхисон автомашины хойноос мөргөсний улмаас хүний амь эрстжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа” гэдэг автын осол өчигдөр /2022.12.21/ гарчээ.Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн ал