loader
“Хөхөө” уран сайхны кино "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн байна

“Хөхөө” уран сайхны кино "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн байна

Найруулагч Ж.Жанчивдоржийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино 31 дэх удаагийн "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ.


ОХУ-д 2022 оны есдүгээр сарын 25-наас энэ сарын 2-нд зохион байгуулсан 31 дэх удаагийн “Киношок" олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг шагнал хүртжээ. Шилдэг эрэгтэй дүр төрөлд Ц.Цэрэнболд, Шилдэг эмэгтэй дүр төрөлд МУГЖ Т.Борхүү, Шилдэг найруулагч төрөлд Ж.Жанчивдорж, Уран сайхны шилдэг киноны "Golden Vine" цом зэрэг шагналын эзэн болсон байна.

“Хөхөө” уран сайхны кино 2020 онд 12 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын монгол кино хэсгийн “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртэж байсан юм.

Уг кинонд эх үрийн харилцаа, ахан дүүсийн холбоо, нийгмийн төрхийг тольдон харуулжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнх

ТОВЧ ТОЙМ 2022.10.24-10.28

Элчин сайд У.Нямхүү 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Андоррын Гадаад хэргийн сайд хатагтай Мариа Убах Фонтод итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулах үеэрээ аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх

НӨАТ-ын буцаан олголтоор татвар болон зам ашиглалтын төлбөрөө төлөх боломжтой

Иргэн та 2022 оны 3-р улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоороо хөрөнгийн татвар болон зам ашиглалтын төлбөрөө төлөх боломжтой.Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо хөрөнгийн татвараа тө