loader
Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

Сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-нд байхаар тогтлоо

СЕХ-ны саналын үндэслэлэн УИХ-аас 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлэж байна. Уг тогтоолын төсөлд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 24-ны өдөр байхаар товлосон байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Санал авах өдөр зургаадугаар сарын 24-нд юм байна. Сонгуулийн сурталчилгаа 22 хоног. Ингээд тооцохоор зургаадугаар сарын 2-нд сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Гэхдээ зургаадугаар сарын 1-нд хүүхдээ баярлуулмаар байна. Тиймээс санал авах өдрийг зургаадугаар сарын 25-н буюу Пүрэв гарагт болгож болохгүй юу. Ард түмэн улс төржилтөөс залхаж байна. Хүүхдээ аятайхан баярлуулъя гэхээр маргааш нь сонгуулийн сурталчилгаа эхлэх гээд байдаг.  
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тооцон сонгуулийн санал авах өдрийг тогтох УИХ-ын тогтоолын төслийг 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Би хувьдаа санал авах өдрийг зургаадугаар сарын 25-ны өдөр байвал яасан юм гэж бодоод байгаа. Санал авах өдрийг нэг өдрөөр хойшлуулж, 25 болгож санал хураавал яасан юм. 

Зургаадугаар сарын 25-н нь Дашнямтай өдөр. Билгийн тооллын зурхай олон мянган жилийн түүхтэй учраас юм хэлдэг л  байхгүй юу. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Зургаадугаар сарын 24 нь Лхагва гараг. Сонгуулийн хуульд зургаадугар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр гэж заасан. 2012 оноос хойн санал авах өдрийг Лхагва гарагт товлож байсан. Энэ дагуу л оруулж ирсэн. 

Д.Лүндээжанцан гишүүн та байнгын хороон дээр санал авах өдрийг хойшлуулах санал хэлээгүй хэр нь одоо ийм санал гаргаж үймүүлэх хэрэггүй. 

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асууж дууссан боловч ирц хангалтгүй байгаа учраас санал хураалт хараахан явуулаагүй байна.  

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Мөнхцэцэг: Зам дээр асгах 100 чингэлэг бодис Алтанбулагийн боомт дээр ирсэн

Эх сурвалж: EGUUR.MN ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл нэг хоногт л гэхэд 500 гаруй бүртгэгдэж байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа тоон мэдээлэл гэхээр аюулын х

СӨХ-дын төв зөвлөл Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэв

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар СӨХ-дын төв зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн бай

Иргэдээс Ч.Ундрамтай холбоотой гомдол ирсэн тул Ёс зүйн хороо хуралдана

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд иргэдийн зүгээс өргөдөл, гомдол ирсэн бөгөөд энэ дагуу холбогдох байнгын хороо хуулийн дагуу энэ асуудлыг авч